Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулиа баталж, БНМАУ-ыг тунхагласан өдрийн баярын мэнд хүргэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Анхны Үндсэн хуулиа баталж, БНМАУ-ыг тунхагласан өдрийн баярын мэндийг хүргэлээ.  

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах тогтолцоонд шилжсэний 91 жилийн ой тохиож байна. Энэ түүхт баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол түмэндээ баярын мэнд хүргэе. 

Анхдугаар Үндсэн хуулийн дагуу Улсын анхдугаар хурлаас Улсын бага хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан нь өнөөдрийн парламентын үндэс болсон гэж үздэг юм. Энэ үед Улсын бага хурал байнгын ажиллагаатай парламент шиг байгаагүй ч Ардын Их Хурлын чөлөөт цагт төрийн эрхийг барих хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдэх ард олны төлөөллийн байгууллага болж байсан билээ.

Монголчууд бид 1992 онд дөрөвдэх шинэ Үндсэн хуулиа баталж, 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан хүний эрх, чөлөөт сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш болон ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зарчмуудыг баталгаажуулсан билээ.

Эрхэм гишүүд болон Монголын ард түмэнд дахин баярын мэнд хүргэе" гэлээ.