Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 97.6 хувийн саналаар баталлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаан 10.20 цагт эхэллээ. Хамгийн эхний хэлэлцэх асуудал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлахаар гишүүд санал нэгдсэн юм.

Чуулганы өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны энэхүү санал дүгнэлтийг С.Баярцогт гишүүн танилцууллаа.

Танилцуулгын дараа асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 97.6 хувийн саналаар баталлаа.


Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад” гэсэн заалтыг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн Төрийн үйлчилгээний албан хаагчдыг /эмч, багш г.м/ сонгуульд нэр дэвших эрхтэй болгож байгаа юм байна. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.


Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/