Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Орос нисгэгч анхааруулга сонсоогүй гэсэн бол Туркууд бичлэгээ дэлгэлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан явдлыг тойрсон маргаан үргэлжилж байна.

Сири болон Оросын тусгай албадын явуулсан 12 цагийн ажиллагааны дараа босогчдын гараас суллагдсан хоёрдугаар нисгэгч Константин Мурахтин нислэгийн үед Туркийн талаас ямар нэг анхааруулга огт хүлээж аваагүй гэжээ. Тэр мөн Сирийн агаарын хил дотор нислэг үйлдэж байгаагаа мэдэж байсан гэнэ.

Гэтэл Туркийн тал өчигдөр өөрийн зүгээс Оросын бөмбөгдөгч онгоцонд илгээсэн гэх анхааруулгын хоолойн бичлэгийг интернэтээр тараасан байна.

Бичлэгт англи хэлээр “Туркийн агаарын хүчнээс ярьж байна. Та Туркийн агаарын хилийг зөрчихөд ойрхон байна. Чиглэлээ даруй өмнө зүгт өөрчилнө үү” гэж мэдэгдэж байгаа нь сонсогдож байгаа юм.

Гэхдээ уг бичлэгний жинхэнэ гэх баталгаа одоогоор мэдэгдээгүй байна.

 

Эх сурвалж: Mashable