Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны бүрэн металл Xiaomi Redmi Note 3 утас маш хямд үнээр гарна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр Бээжин хотод Xiaomi компаний анхны бүрэн металл хийцтэй Redmi Note 3 ухаалаг утас болон Mi Pad 2 таблет нь танилцуулагдаж байна.

Гар утасны хувьд 5.5 инч хэмжээтэй, 1080p дэлгэцтэй, хурууны хээ уншигчтай, 4,000mAh баттеретэй, Андроид системтэй, 2GB RAM, 13MP арын камертай, 5MP нүүрний камертай бөгөөд хоёр ширхэг 4G SIM картны үүртэй ажээ.

Алтлаг, мөнгөлөг, хар саарал өнгөний сонголттой энэ утасны үнэ 16GB хувилбар нь 899 юань ($140), 32GB хувилбар нь 1,099 юань ($172) болж байгаа гэнэ.

Энэ сарын 27-нд шинэ утас болон таблет нь Хятад даяар худалдаанд гарах ажээ.

 

Эх сурвалж: TheNextWeb