• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Төмөр нар" УСК үзэгчдийг байлдан дагуулж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 11 сарын 19
iKon.MN

Энэ сарын 13-ны өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн "Төмөр нар " Монголын уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байгаа гэнэ. Энэхүү киноны зохиолч Ж.Буянтөгс нь хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулахыг зорьжээ. 

 

 

Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохийн эхлэл тавигддаг. Өнөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог.

Тэгэхээр ээж аав, томчууд хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстойг ойлгуулж чаддагаараа уг кино онцлогтой болсон гэж хэлж болно.

Түүнчлэн Монгол анх удаа насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн амьдралыг харуулсан кино болж буй юм.

 

 

Уг кино нь бусад кино театруудаар ч тун удахгүй гарч эхлэх юм байна.

Кинонд:

  • Ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ган-Эрдэнэ
  • Зохиолч продюссер Жанцмаагийн Буянтөгс
  • Продюссер Пүрэвсүхийн Бэрхээдэй
  • Продюссер Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажиллажээ.

Зохиолч Ж.Буянтөгс нь өмнө нь "Ахлах сургууль" кино зохиол бичиж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг