Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “RE/MAX” компани Монголд албан ёсоор орж ирж, Монгол дахь франчайз салбарууд нь өнгөрсөн аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн тухай дуулиан дуусаагүй, одоо хэр анхаарлын төвд байсаар байна.
Олон улсын стандартаар үл хөдлөх хөрөнгийн худалдааг хэрхэн хийдэг нь олон хүний сонирхлыг татаж байгаа билээ.Тэгвэл та бүхэндээ “RE/MAX Mongolia”-ийн брокер/оффисуудын агентуудтай тэдний үйл ажиллагааны онцлогийн талаар ярилцсанаа хүргэж байна.
-Дэлхийд нэр хүндтэй RE/MAX олон улсын компанийн агент болсонд баяр хүргэе. Юуны өмнө энэхүү компани, франчайз сүлжээнийхээ талаар манай уншигчдад танилцуулж өгөхгүй юу?
RE/MAX Central оффисийн агент Д.Мөнгөнцэцэг:
-Юуны өмнө энэхүү ярилцлагыг авч буй та бүхэнд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Компанийхаа тухай танилцуулахаас өмнө франчайз бизнесийн тухай тодорхой ойлголт өгөх хэрэгтэй байх гэж бодлоо. Франчайз нь патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтийн адил биет бус хөрөнгө юм.
Бидний хувьд брокер оффисоосоо үйл ажиллагаа явуулах эрхийг авч ажилладаг агентууд юм. Эдийн засагт суурилсан өнөөгийн энэ үед бизнес эрхлэгчид өөрийн бий болгож буй үнэ цэнийг бүртгэж, үүндээ ач холбогдол өгөлгүйгээр бизнес нь амжилттай явахгүй.
Үүнийг би өмнө ажиллаж байсан компанийхаа туршлагуудаас мөн Англид сурч байхдаа ойлгосон.
Тиймээс капиталжих буюу бидний ирээдүйд ашиг авчрах ёстой зохион байгуулалтын зардлуудыг тооцсоноор хэрэглэгчдийн итгэлийг олж, брэндийнхээ үнэ цэнийг урт хугацаанд хадгалж амжилттай бизнес эрхлэх нь чухал байдаг.
Харин яг ийм боломжийг олгодогоороо франчайз бизнес давуу талтай байдаг. Манай RE/MAX компанийн маань тухайд гэвэл олон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын №1 компани. Энэ салбарт хамгийн их амжилт дагуулах аргачлал, тооцоо, арга барилыг нэвтрүүлж чадсан учраас өнөөг хүртэл хамгийн шилдэг компанид тооцогдож ирлээ.
Дэлхий даяар нийт 110 оронд 7000 гаруй оффисоос таны үл хөдлөх хөрөнгийг 100,000 гаруй шилдэг агентууд үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг хамгийн шуурхайгаар явуулна гээд төсөөлөөд үз дээ. Дэлхийн сая сая хүмүүст олддог энэ өргөн боломж монголчуудад олдох болсон нь гайхалтай хэрэг.
Миний хувьд дэлхийд нэр хүндтэй компани Монголд албан ёсны эрхтэйгээр нээгдэж, тэдний нэг хэсэг болон ажиллах болсондоо тун таатай байна. 2015 оны 03 сард энэ компанид орохоор агентийн ярилцлаганд орж тэнцсэний дараа албан ёсны нээлт болох хүртэл 7 сар хүлээж байж ажиллаж эхэлсэн. РеМаксын хамгийн анхны агент нь.
RE/MAX Infinity оффисийн агент Б.Номин:
-Манай RE/MAX компани нь 1973 онд Колорадо мужийн Денвер хотод үүсгэн байгуулагдаад 42 жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Монгол улс 2014 оны хоёрдугаар сард 99 дэх орноор энэхүү сүлжээнд нэгдэж, өнгөрсөн сард албан ёсоор салбаруудаа нээлээ. Миний бодлоор RE/MAX-ийн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нууц нь хүн болгоны хамтын ажиллагааг дэмжин ажилладагт байдаг гэж боддог.
Өөрөөр хэлбэл, аль аль талууддаа ашигтай буюу Win-win системтэй нь амжилтын нууц. Хэн нэг нь хожиж бус хамтдаа хожиж, хөгжих нь бидний зорилго
RE/MAX Best оффисийн агент Б.Амарзаяа:
-Би хувьдаа дэлхийн номер 1 үл хөдлөх хөрөнгийн компанийн агентаар ажиллах болсондоо маш их баяртай байгаа.
Дэлхийд хамгийн их үл хөдлөх хөрөнгө борлуулсан RE/MAX-т нэгдсэн дэлхийн зуун арав гаруй улсын нэг нь бид боллоо.
Энэ сүлжээнд нэгдсэнээр Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд том үсрэлт гарна гэдэгт итгэлтэй байна.
Би Америкт сурч байхдаа маш олон удаа РеМаксаар үйлчлүүлж байсан.
Харин одоо өөрөө энэ бизнесийн нэг хэсэг нь болоод ажиллаж байгаадаа үнэхээрийн их баяртай байгаа
-Энэ компанийн агент болохын тулд ямар шалгуурыг давах шаардлагатай болдог вэ. Хувь агентын зүгээс юуг анхаарах ёстой вэ?
RE/MAX Central оффисийн агент Г.Одбаяр:
-Олон улсын нэр хүндтэй компанид орохын тулд тодорхой хэмжээний шалгуур тавигдана.
Агент хүн RE/MAX брэндийн төлөөлөл байх учраас харилцааны соёл, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, тууштай байх зэрэг үндсэн шалгуурууд тавигддаг.
Мөн эдийн засаг, нийгэм, хуулийн мэдлэгтэй байх шаардлага гарна.
Хамгийн гол нь, бидний үйл ажиллагааны онцлог бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангасан үйлчилгээ үзүүлэхэд оршдог учраас ажилдаа сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал гэж боддог
RE/MAX Best оффисийн агент Д.Сүнжидмаа:
-RE/MAX-ийн сургалтын хөтөлбөр, шаардлагын дагуу мэргэшүүлэх сургалтанд хамрагдаад, шалгалт өгч тэнцсэн байх ёстой.
Бид өнгөрсөн хугацаанд тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтанд сууж мэргэшсэн. Мөн үйлчлүүлэгч нартаа мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, дэлхийн реалторуудын холбооны дагаж мөрддөг этик ёс зүйн дүрмийг чандлан сахих, брэндийнхээ нэр хүндийг өндөр түвшинд авч явах гээд хүлээсэн үүрэг их бий.
Гэхдээ энэ үүрэг маань биднийг байнга суралцаж боловсрох, өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих шаардлагыг бий болгож байгаад би хувьдаа баяртай байгаа.
Үнэхээр ч компанийн маань үндсэн зарчим бүгд хамтдаа хожих, ялах явдал шүү дээ.
RE/MAX Infinity оффисийн агент Б.Мөнхтуяа:
-Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж, амжилтанд хүрэхийг хүсч байгаа хүн бүрт RE/MAX-ийн агент болох боломж нь нээлттэй гэдгийг юуны өмнө хэлмээр санагдаж байна.
Хувиараа бизнес эрхлэх давуу тал, мэргэжлийн төвшний сургалт болон туршлагуудаас суралцах боломжтой.
Эхлээд анхан шатны ярилцлага, түүний дараа RE/MAX-ийн агентуудад зориулсан багц сургалтад хамрагдаж улмаар шалгалтаа өгөөд тэнцсэн тохиолдолд “Ёс зүйн тангараг” өргөж албан ёсны “Үл хөдлөх хөрөнгө” борлуулах эрхтэй агентын сертификатаа авдаг.
-Манайхан бизнес эхлэхдээ бүгдийг бор зүрхээрээ давж туулдаг шүү дээ. Гэтэл та бүхэн энэ салбарт хэрхэн ажиллахыг нэгбүрчлэн заагаад өгчихсөн RE/MAX-ийн стандартаар ажиллах юм байна. Дэлхийд хэдэн арван жилээр туулахаа туулаад, давахаа давчихсан тэр стандартыг шууд нэвтрүүлэхээр бизнест хэр дөхөм байна вэ?
RE/MAX Central оффисийн агент Д.Мөнгөнцэцэг:
-Мэдээж маш их дөхөм байдаг. Тэр тусмаа өнөөгийн хэрэглэгч нарын шийдвэр гаргалтын зан төлөв хурдан өөрчлөгдөж буй өнөө үед олон улсад дагаж мөрдөгддөг стандартыг сургалтаар дамжуулан мэргэшүүлж буй нь их үр дүнтэй санагддаг.
Мэдээж соёлын болоод тогтолцооны ялгаа гардаг ч гэсэн үйлчилгээ маань хүнд суурилдаг учир тэгтэл том ялгаа гарахгүй гэж бодож байна.
RE/MAX Infinity оффисийн агент Б.Номин:
-Бид олон улсын стандартад үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэшсэн агент хэрхэн яаж ажилладгийг ойлгож, сургалтаар бүх мэдээллээ авсан.
Бүх үйлчилгээгээ олон улсын жишгийн дагуу хүргэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчид маань ч тэрхүү ялгааг мэдэрч, таатай хандаж байгаа нь бидэнд мэдэгдэж байна.
-Та бүхэн өмнө нь үл хөдлөхийн салбарт ажиллаж байсан туршлагатай юу. Манайд жишиг болсон үл хөдлөхийн салбарын арга барилаас RE/MAX юугаараа ялгаатай байна вэ?
RE/MAX Central оффисийн агент Г.Одбаяр:
-Би их сургуулиа төгсөөд “Меско Property” үл хөдлөхийн зуучлалын компанид түрээсийн менежерээр анх ажлын гараагаа эхэлж байсан.
2014 оны эхэн хүртэл ахлах реалтороор ажиллаж байгаад RE/MAX-д орж ажиллаж байна.
RE/MAX бол дэлхийг хэрэн сүлжиж, маш олон агенттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. WIN-WIN гэсэн зарчмаар ажилладаг нь бүгд сэтгэл ханамжтай, амжилтын төлөө ажиллах үндэс суурь нь болж өгдөг болов уу. Би урьд нь зөвхөн дотооддоо үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан бол одоо дэлхийн хэмжээнд ажиллах болсон нь гол ялгаа юм даа.
Зөвхөн Монголын гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа үл хөдлөх хөрөнгийг RE/MAX-ийн агентууд маань борлуулах боломжтой. Бид өөрийн гэсэн дотоод сүлжээний программтай байдаг.
Энэ программ маань дэлхийн олон оронд байгаа агент брокер эзэмшигчтэй холбогдох боломжийг бүрдүүлдэг.
RE/MAX Best оффисийн агент Д.Сүнжидмаа:
-Би үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаад найман жил орчим болж байна. Өөрийн онцлогтой энэ салбарт би хүч сорих дуртай. Анх Удирдлагын Академийн төгсөлтийн дипломын ажлаа ч “Шинэ орон сууцны үнэлгээ, эрэлт нийлүүлэлт” гэсэн сэдвээр хамгаалж байлаа.
Тэр цагаас хойш тасралтгүй энэ салбартаа үнэнчээр зүтгэж явна. Миний хувьд RE/MAX-ийг сонгосон нь ч учиртай. RE/MAX компани нь ажиллаж буй боловсон хүчнийхээ мэдлэгийн хүрээг тэлэх, орон зай харгалзахгүйгээр нэг нэгнээсээ суралцах, санал бодлоо солилцох, бүтээгдэхүүнээ сурталчлах зэргээр хамтран ажиллах таатай нөхцлийг бий болгосон. Мөн ажилтнуудаа байнга хөгжүүлж, зах зээлтэйгээ мөр зэрэгцэн алхах боломжийг бүрдүүлэх тал дээр маш сайн анхаардаг. Монголын зах зээлийг дэлхийд гаргана гэдэг миний хувьд мөрөөдөл байлаа.
Энэ мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсондоо баяртай байна. Бид RE/MAX University гээд онлайн сургалтын программд байнга хамрагддаг. Түүнчлэн RE/MAX-ийн агентууд independent буюу бие даасан байдлаар ажиллах боломжтой. Хэдийгээр олон улсын брэнд компанийн хувьд тодорхой дагаж мөрдөх стандартууд байдаг ч, агентууд өөрсдийгөө бие даасан бизнес эрхлэгчид гэж үзэж болно. Бусад компаниудаас ялгарч дэлхийд №1 болсон нь энэ гайхалтай бизнесийн бодлого байх гэж би хэлэх гээд байна л даа. Энэ бол маш том давуу тал.
RE/MAX Infinity оффисийн агент Б.Мөнхтуяа:
-Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ерөнхийдөө уламжлалт бизнес загвар зонхилж байсан гэж хэлж болно. RE/MAX-ийн систем нь сургагдсан агентууд илүү бие даасан байдлаар ажиллаж илүү бүтээмжтэй илүү хөгжин дэвжих боломжтой.
Миний хувьд Турк болон Хойд Киприйн RE/MAX-ийн туслах агентаар ажиллаж байсан туршлагатай. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талууд RE/MAX-аар үйлчлүүлээд сурчихсан, бараг хүн бүрийн насан туршийн үл хөдлөх хөрөнгийн найдвартай агент хөтөчтэй болсон байдаг.
-Одоогоор манайд яг хэдэн агент эрхээ авсан байгаа вэ. Монголын бүсийг хариуцсан компанийн зүгээс та бүхэнтэй хэрхэн ажилладаг вэ?
RE/MAX Infinity оффисийн агент Б.Номин:
-RE/MAX Mongolia саяхан олон улсын стандартын дагуу онол практик, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж, шинээр 25 агент мэргэжлийн ёс зүйн тангарагаа өргөн, сертификатаа гардан аваад ажиллаж эхлээд байгаа.
Одоогоор нийт 60 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
RE/MAX Best оффисийн агент Б.Амарзаяа:
-Бүсийн төв оффисийн зүгээс биднийг шаардлагатай сургалтанд тогтмол хамруулж, судалгаа, бодлого хөгжүүлэлт, маркетинг зэргээр өргөн хүрээнд үргэлж дэмжиж нягт уялдаа холбоотой харилцан ажилладаг.
-RE/MAX-ийн салбараа нээсэн дэлхийн зуугаад орны үл хөдлөхийн бүхий л худалдаа монголчуудын өмнө нээгдэж байгаа гэж ойлгож байгаа. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
RE/MAX Central оффисийн агент Г.Одбаяр:
-Тиймээ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх боломж нээгдсэн гэж хэлж болно. RE/MAX-ийн франчайз салбар байдаг дэлхийн 110 гаруй орны үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл авах, мөн худалдан авалт хийх боломж нээгдэж байна гэсэн үг.
Үүн дотор монголчууд хамгийн ихээр зорчиж, ажиллаж, амьдардаг Япон, Солонгос, Хятад, Сингапур, АНУ зэрэг улсууд ч багтаж байгаа нь нэг давуу тал юм.
Бид Монголынхоо үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээл дээр гаргах, мөн дэлхийн зах зээлийг Монголд гэсэн үндсэн томоохон зорилго тавин ажиллаж байна.
RE/MAX Infinity оффисийн агент Б.Номин:
-Монголчуудын хувьд энэ тал дээр нэгдүгээрт мэдээлэл бага, танил талаараа бусдын тусламжтайгаар л бусад орны үл хөдлөх хөрөнгиийн зах зээлд худалдаа хийдэг байсан бол одоо 100 гаруй мянган агент, 110 гаруй улсын үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн том мэдээллийн сангаас мэдээлэл авах боломжтой болж байна.
Дан монголчууд биш гадаадын иргэд ч Монголд үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой болсноор бид гадны зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, улмаар манай эдийн засагт гаднаас орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэж байна.
RE/MAX Best оффисийн агент Б.Амарзаяа:
-Мөн гадаадад байгаа хүмүүс ч манай оронд байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар тодорхой мэдээллийг авч тухайн амьдарч буй бүсэд байрлаж байгаа RE/MAX-ийн брокер оффисуудаар дамжуулж болон өөрсдөө бидэнд шууд хандан худалдаж авах боломжтой болж байгаа юм.
Учир нь RE/MAX-ийн вэб сайт руу дэлхийн бүх улсуудаас хандалт хийж, сонирхсон үл хөдлөх хөрөнгийнхөө тайлбарыг дэлхийн 47 хэлээр буюу өөрийн мэддэг хэлээр хөрвүүлэн мэдээллийг авах таатай нөхцлийг бүрдүүлсэн.
-Тэгэхээр гадныханд үл хөдлөх хөрөнгөө зарж түрээслүүлж, өөрсдөө гаднаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч эсвэл түрээслэх болбол зөвхөн та нарт хандчихад болно гэсэн үг үү. Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд маань наашаа ирэхээсээ өмнө та бүгдээр дамжуулаад орон байраа авчихаж болох юм байна даа?
RE/MAX Best оффисийн агент Д.Мөнгөнцэцэг:
-Тийм бидний хэнд нь ч, аль ч агентад хандах боломжтой. Тэр тусмаа тухайн үл хөдлөх хөрөнгийг сонирхож буй орныхоо хэлээр ярьдаг агентийг сонгон үйлчлүүлэх бүрэн боломжтой. Гадаадад ажиллаж сурч, амьдарч байгаа маш олон монголчууд маань бидэнтэй холбогдож, бидний үйлчилгээг сонирхож байгаа.
RE/MAX-ийн агентуудтай info.best@remax.mn, info.central@remax.mn, info.infinity@remax.mn зэрэг цахим шуудангаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг www.remax.mn цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэддээ үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл болон зөвөлгөө өгөх, хууль журмын дагуу худалдан авалт хийхэд бүрэн туслалцаа үзүүлэх болно.
-RE/MAX-ийн бизнесийн нууц нь агентууддаа хангалттай хувь хүртээх явдал гэж дуулж байсан юм байна. Та бүхний урамшуулал нууц биш бол хэр хэмжээтэй байдаг вэ. Энэ нь манай ижил салбарын дундаж цалинтай харьцуулахад хэр бол?
RE/MAX Central оффисийн агент Д.Мөнгөнцэцэг:
-Дэлхийд агентдаа хамгийн өндөр ашиг өгдөг компани бол RE/MAX юм. Мэдээж борлуулсан үл хөдлөхөөсөө шалтгаалаад харилцан адилгүй байдаг.
RE/MAX Best оффисийн агент Б.Амарзаяа:
-Бид хүчин чармайлт гаргаж ажилласныхаа үр дүнд тохирсон шударга урамшуулал авдаг. Хэр амжилттай ажиллаж байна гэдгээсээ шалтгаалж урамшууллаа өсгөх боломжтой. Ер нь RE/MAX-ийн систем бол Монголд цоо шинэ гэж хэлж болно. Өнөөдрийн RE/MAX-ийн амжилт бол бизнесийн модуль нь юм.
Тодруулж хэлбэл, өөрийн хийсэн ажилд нийцсэн урамшууллаа авна гэдэг үйлчилгээний стандартыг улам өндөрсгөж, үйлчлүүлэгч сэтгэл хангалуун үлдэх, мөн тухайн агент өөрийгөө хөгжүүлэн илүү бүтээмжтэй ажиллаж, ингэснээрээ брокер/оффисууд ч тогтмол ашиг хүртэж буй зэрэг нь RE/MAX-ийн “Everybody wins” гэсэн үндсэн зорилгыг хангаж байгаа юм.
-Үл хөдлөх хөрөнгийн салбар бол зөвхөн байр байшин зарах, түрээслэхээс илүү өргөн хүрээнд яригдаж таарна. Танайхан яг ямар, ямар үйлчилгээг хүмүүст санал болгодог вэ?
RE/MAX Infinity оффисийн агент Б.Мөнхтуяа:
-Бид үл хөдлөх хөрөнгө худалдаалах гэхээсээ илүү хүмүүст олон улсын стандартад нийцсэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахуйц үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.
Соёлтой боловсон харилцаа, чанартай цогц үйлчилгээг санал болгодог. Таны насан туршийн итгэлт агент үл хөдлөх хөрөнгийн зуучлагч – зөвлөгч болохыг зорьж байна. Үүнд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой судалгаа, зах зээлийн бодит үнийн судалгаа, орчны судалгаа, барилгатай холбоотой баримт судалгаа мөн ирээдүйн үнэ цэнийн талаар мэдээлэл зэрэг орно.
-Томоохон зорилго тавин ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
БАЯРЛАЛАА.
Дэлхийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж буй эдгээр залуустай ярилцаж байх зуур бүтээнэ, чадна гэсэн итгэл, РеМакс бахархал, Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд хөгжүүлэх хүсэл эрмэлзэл гээд л залуу хүний маш их эрч хүчийг мэдэрч байснаа ярилцлагын төгсгөлд та бүхэнд хүргэхийг хүслээ.
Монголыг маань ийм л залуучууд хөгжлийн өндөрлөгт аваачихад томоохон хувь нэмрээ оруулах билээ.
Хэрвээ та өөрийн амьдардаг сууцаа борлуулах гэж байвал та доорх хаягаар холбогдоорой. RE/MAX-ийн агентууд үргэлж таны дэргэд байх болно.
Хаяг: БЗД, 26-р хороо, Их хүрээ гудамж, Parkside Center, 3 давхарт
Утас: 7707 3399
Цахим шуудан: info.best@remax.mn
Цахим хуудас: www.remax.mn
Хаяг: ХУД, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Galaxy Tower, 1 давхар
Утас: 7710 6060
Цахим шуудан: info.central@remax.mn
Цахим хуудас: www.remax.mn
Хаяг: СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж-14, Дипломат оффис, 4 давхарт
Утас: 7709 5000
Цахим шуудан:
info.infinity@remax.mn
Цахим хуудас: www.remax.mn
Утас: +976 9199 9707, 9400 0123, 9497 0749, 8897 0749
Цахим шуудан: boloroo.m@remax.mn
Хаяг: COMING SOON
Цахим хуудас: www.remax.mn
БИД ӨРСӨЛДӨГГҮЙ, БИД ХАМТРАН АЖИЛЛАДАГ