Олон улсын оюутны эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. 1941 онд Олон улсын оюутны зөвлөлийн санаачилгаар НҮБ-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгосон байдаг.
Энэ өдөр МУИС “Оюутны хөгжлийн жил”-ийн нээлтээ хийж оюутан залууст үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Оюутны хөгжлийн жилийн хүрээнд Оюутны хөгжилд тэдний өөрсдийн оролцоо, санал санаачлагыг хөгжүүлэн дэмжих, оюутны сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, оюутан тус бүрт хүрсэн үйлчилгээг нэмэгдүүлж ажиллахыг зорьж буй юм.
Нээлтийн үеэр Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнбат "МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачлагад түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцлийг сайжруулах, оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Улмаар МУИС-д биеэ даасан Оюутны алба үүсгэн байгуулагдаж байна. Энэ алба нь байгуулагдсанаар оюутанд хүрэх үйлчилгээг үндсэн чиг үүрэг болгож ажиллах юм. Мөн бид оюутны албаныхаа чиг үүргийн хүрээнд оюутныг хөгжүүлэх, оюутны оролцоо санал санаачлагад тулгуурлан оюутны хөгжлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Оюутан залуус маань өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл, итгэл зүтгэлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Өдгөө МУИС-д 20,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд дээрх оюутан тус бүрт хүрсэн үйлчилгээ дэмжлэгийг хүргэхээр Оюутны алба ажиллаж буй бөгөөд оюутны алба нь Оюутан танд:
“Оюутны хөгжлийн жил” арга хэмжээ бүрэлдэхүүн сургууль тус бүрт зохион байгуулагдаж оюутан залууст эрүүл мэндийн даатгал, төрийн сангийн зээл, гээгдүүлсэн оюутны үнэмлэх авах гэх мэт мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан үзүүлсэн нь ихээхэн онцлогтой болж өнгөрлөө.
Эх сурвалж: МУИС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!