Ойрын өдрүүдэд буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд хүйтний эрч эрс нэмэгдэж, ЦАС ихээр орно. Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та техникийн шаардлага, бүрэн бүтэн байдлыг хангасан, өвлийн стандартын дугуйтай авто тээврийн хэрэгслээр анхаарал, болгоомжтой ХУРДАА тохируулан зорчиж байхыг анхааруулж байна.
Мөн өнөө шөнө Төв, Хэнтийн нутаг, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, цас орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд аль болох ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ЗОРИХГҮЙ байхыг иргэдэд зөвлөж байна. Зорчигч, тээвэрчид онцгой анхаарна уу.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!