Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэн Их хуралдай зохион байгуулна гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Чингис Хааны Дэлхийн Академийн ерөнхийлөгч П.Давааням  "Чингис хааны дэлхий" хэмээх төслийг эхлүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Чингис Хааны Дэлхийн Академийн 20 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 6-ний өдөр Дэлхийн агуу их соёл иргэншилд Монгол Улсыг нэгтгэх түүхэн Их хуралдай зохион байгуулах гэж байгаа ажээ. Тус хуралдайн үеэр "Чингис хааны дэлхий" төслийг олон нийтэд танилцуулах бөгөөд Чингис Хааны Дэлхийн Академийн үе үеийн гишүүд, дэмжигчид оролцох юм байна.

Чингис Хааны Дэлхийн Академийн ерөнхийлөгч П.Давааням  “Чингис хааны агуу их соёл иргэншил манай гаригийн эртний түүхэнд чухал нөлөөтэй оролцож ирсэн. 

Чингис хааны агуу их соёл иргэншлийн хил хязгаар 33 сая хавтгай дөрвөлжин  газар нутаг  тухайн үеийн 43 улс, одоогийн 52 улс орны газар нутагт оршин тогтнож байсан. Энэ агуу их соёл иргэншлийг дэлхийн долоон том соёл иргэншил хүлээн зөвшөөрөөд байна. Ингэснээр Евроазийн соёл иргэншилд асар том хувь нэмэр орууллаа. 

Энэ бол хүн төрөлхтөн ирээдүйдээ гарах гарцаа  олж, ямар нэгэн түүхийг харлуулсан буруу соёл иргэншлээс аврагдах боломжийг олгож байгаа юм” хэмээн ярилаа.