13:46 2015/11/12
СГЗ, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо шагнал авсныхаа дараа хэлэхдээ, Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна.
Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм.
Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!
Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.
Эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амгалан арвин байх болтугай! хэмээн ерөөлөө.
Гэрэл зургийг mpa.mn
11:22 2015/11/12
Яруу найрагч Г.Мэнд-Ооёод Чингис хаан одонг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Гомбожавын Мэнд-Ооёод "Чингис хаан" одонг гардуулж өглөө.
”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлал тогтоод байгаа бөгөөд яруу найрагч Г.Мэнд-Ооёо "Чингис хаан" одон хүртсэн ес дэх эрхэм болж байна.
Төрийн тэргүүн зэргийн одон болох "Чингис хаан" одонгоор өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, хөгжмийн зохиолч Б.Шарав, Академич Х.Намсрай нар шагнуулж байсан юм.
“Чингис хаан” одонгоор шагнах ёслолд өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.
13:46 2015/11/12
СГЗ, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо шагнал авсныхаа дараа хэлэхдээ, Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна.
Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм.
Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!
Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.
Эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амгалан арвин байх болтугай! хэмээн ерөөлөө.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!