ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

НМХГ: 175 үйлдвэрийн шошгын ЗӨРЧИЛТЭЙ бүтээгдэхүүн илрүүлсэн

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 11
iKon.MN
 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд зарагдаж буй дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар гарсан зөрчлийн тухай НМХГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Хүнсний бүтээгдэхүүний шалгалтын явцад 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлжээ.

Тухайлбал хүмүүсийн өргөн хэрэглэдэг напалеон тортнууд хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй байх тохиолдол түгээмэл байсан байна.

Мөн эдгээр байгууллагуудтай эргээд холбогдох гэтэл утас нь холбогдохгүй, дугаар нь буруу байх тохиолдол гарч байсан байна.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хугацааг урьдчилан бичдэг зөрчил мөн илэрчээ. Зарим тохиолдолд хугацааг урьдчилан буюу нэг сараар өмнө бичсэн байжээ.

 
 

Энэ талаар НМГХ-ын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат “Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан, шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд хүнсний сүлжээнд худалдаалагдаж байна. Ард иргэд эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэзээ үйлдвэрлэсэн, гарал үүсэл зэргийг нь сайн харах хэрэгтэй. Шошгын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэд минь худалдаж аваач ээ гэдгийг анхааруулж хэлье” гэв. 


Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн

1.    “ХАВТ ИДЭР” ХХК-ий “ПИАРТАН” нэрийн хатаасан гурилны шошгонд үйлдвэрлэсэн он cap өдөр, хадгалах нөхцөл, хадгалах хугацааг тэмдэглээгүй.

2.    "Pop corn” хаяг байршил тодорхойгүй, хадгалах хугацаа, хадгалах нөхцөл тодорхойгүй, утас нь болохгүй /буруу/

3.    “ТЭРГҮҮН” НБЦ “Тэргүүн” хаяг, тэжээллэг чанар, үйлдвэрлэсэн он cap өдөр, хадгалах хугацааг тэмдэглээгүй

4.    “СТИМО” ХХК-ий “Цэцгэн” жигнэмэг хадгалах хугацаа, тэжээллэг чанар, хугацаа дуусаад буцаалт хийгдээгүй 3 cap болсон.

5.    “СО” нэрийн кимчи: үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэгч, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, шошгон дээр байгаа утас нь холбогдох боломжгүй.

6.    “ЭБУЦА” нэрийн “хийцтэй борцтой цай" үйлдвэрийн хаяг. хадгалах нөхцөл. тэжээллэг чанар, гаж нөлөө, хориглох заалт тэмдэглээгүй шошгон дээр байгаа утас ашиглалтанд байхгүй, холбогдох боломжгүй дугаарууд.

7.    “ДЭЛГЭРЭХ” бейкери нэрийн напелион тэжээллэг чанар, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, шошгон дээрх утас энэ үйлдвэрийн утас биш гэсэн хариу өгч байна.

8.    “ТӨГӨЛДӨР” ХХК-ий “напелион” үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэсэн он cap өдөр, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй. Гэрээр үйлдвэрлэл явуулдаг.

9.    “ЧАНДМАНЬ ЗАНГИЛАА” ХХК-ий “хэрчсэн гурил” хаяг тодорхойгүй, үйлдвэрлэсэн он cap өдөр тэмдэглэгдээгүй, шошгонд байгаа утаснууд нь холбогдох боломжгүй.

10.    “ЗӨГИЙН БАЛ” үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн он cap өдөр, хаяг байршил, тэжээллэг чанар, гаж нөлөө, хориглох заалт тэмдэглээгүй, холбогдох утасны дугаар байхгүй.

11.    “ХАС МОНГОЛ” ХХК-ний “УГАЛЗ” үйлдвэрийн “напелион” хадгалах хугацаа, хадгалах нөхцөл буруу, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, найрлага буруу бичигдсэн, стандартын тэмдэглэгээ буруу, утас ны орох ярианы эрх хаагдсан.

12.    “ТӨГС ЧАНАР” ЦЕХ-ийн “ТӨГС АМТ” нэрийн кекс хадгалах хугацаа, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ, стандартын тэмдэглэгээ бичигдээгүй, утас нь холбогдох боломжгүй.

13.    “NOSO” ХХК-ий “ОКЕЙ” нэрийн кимчи хадгалах нөхцөл буруу, утас нь орох ярианы эрх хаагдсан.

14.    “БҮЖИН” кембаб шошгын стандартын шаардлага хангахгүй, гэрээр үйлдвэрлэл явуулдаг.

15.    "АРИУН ХУРЫН ХИШИГ” ХХК “напелион” хаяг байршил тодорхойгүй, хадгалах нөхцөл, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглээ бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, хугацаа буруу.

16.    “ӨГӨӨМЖ ХҮНС НАРИЙН БООВНЫ ЦЕХ”-ийн “БҮЖИН” нэрийн “напелион” үйлдвэрийн хаяг тодорхой бус, хадгалах хугацаа буруу, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, утасны орох ярианы эрх хаагдсан.

17.    “ЗООСТ” нэрийн даршилсан ногоо үйлдвэрлэгч, хадгалах хугацаа, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, шошгонд бичсэн хаяган дээр байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Шүүмжлэгч [103.10.21.53] 2015/11/11
Mongolinho ard tvmbig aria ingej bolhgve biy biynige ingej horduulad bhin bol en tsoohon mongolchid min yhin boljin eswel albar enged bdg yumu Mergejilin hynaltihinhn odol ajila hideg bolo yu naa huyantsar sawnuudig chin brg bvh l ail hergeldeg zarim bvteegdehvvnii hayg shoshgin hari getel baigv baidgshde en asudlig yay gj bdjin
0 | 0 Хариулах
sfdgh [23.27.245.61] 2015/11/11
ene melaminii aguulamjtai huvancar sav geed bga shanaga chn mongoloor neg bga ter ch baitugai guanznuud haluun shol aarcaa enuugeer ayagalj ugdugshdee.anhnaasaa horiglood oruulj irehgui bj bolnoshd daraa n neeh oilgomjtoi yumiig neg ih mundag ajil hiiciim shg gaihuul gne.
5 | 0 Хариулах