РОУМИНГ ДАТА БАГЦ МОНГОЛД АНХ УДАА
Роуминг үйлчилгээний дата багцууд Монголд анх удаа нэвтэрлээ.
Мобикомын хэрэглэгчид Монголчуудын хамгийн их зорчдог 44 улсад дата багц үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Роуминг дата багц үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгч та задгай хэрэглээнээс үүдсэн өндөр төлбөрт санаа зоволгүй өөрийн хэрэглээнд тохирсон багцуудаас сонгож, хилийн чанадад хүссэн газартаа гар утаснаасаа 3G интернэт ашиглаарай.
Гадаадад аялахдаа дата багц ашиглах нь задгай хэрэглэснээс дунджаар 2 дахин хямд үнэтэй.
Жишээлбэл: Казакстан улсад дата багц ашиглах нь задгай хэрэглээтэй харьцуулахад 20 дахин хямд бол Герман, Англи, Франц зэрэг улсуудад 2 дахин хямд үнээр ашиглана. Дата үйлчилгээний тариф болон багцын үнийг тогтоохдоо гадаад оператортай хийсэн гэрээнд үндэслэн тогтоодог тул улс бүрийн үнэ харилцан адилгүй байдаг болно.
Хэрэглээгээ хянахын тулд 599 дугаарт B гэсэн мессэж илгээн багцын хэрэглээ, дуусах хугацааг шалгах бөгөөд системээс автомат мессэж ирэх тул төлбөрөө хянах бүрэн боломжтой. Дараа төлбөрт хэрэглэгч багц дууссаны дараа үргэлжлүүлэн задгайгаар ашиглах боломжтой бөгөөд урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд багц дууссаны дараа дата хэрэглээ хязгаарлагдахыг анхаарна уу.
Роуминг дата багцыг яриа болон мессэж роуминг үйлчилчилгээтэй бүх хэрэглэгчид ашиглах эрхтэй бөгөөд үнийн хувьд багцад хамаарах улсаас хамаарч 22,500₮-120,000₮ бол хэмжээний хувьд 50MB, 100MB, 1GB гэсэн багцын сонголттой. Хэрэглэгч таны худалдан авсан багц дуусах үед системээс сануулах мессэж очих болно.
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Та сонгосон багцаа зохих зааврын дагуу 599 дугаарт мессэж илгээн идэвхжүүлнэ үү. Монголд байхдаа багцаа идэвхжүүлж амжаагүй бол гадаадад байхдаа ч 599 дугаарт мессэж бичин идэвхжүүлж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын дугаараас 2222, бусад операторын дугаараас 1800-2222, www.mobicom.mn вэб хуудсанд хандаж авна уу.
Мобиком Корпораци
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
