Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4,465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5,690 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.3 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ.
Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5,500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8,499 төгрөг байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,200-1,500 төгрөг, 1-р зэргийнх 1,000-1,300 төгрөг, 2-р зэргийнх 760-1,000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,150-аас 1,300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1,200 төгрөг, 1-р зэргийн гурил 1,000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1,019-1,210 төгрөгийн үнэтэй байна.
“Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1,019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1,210 төгрөгөөр худалдаалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!