Монгол Улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Сэрүүн нөхцөлд нимгэн хувцастай, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно.
Хүйтэнд малгайгүй явснаар мэдрэлийн суурь өвчтэй болно.
Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл /зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь/ цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өвсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ.
Эрүүл Мэндийн Газраас гаргасан толгой нүцгэн явбал ямар эрсдэлд хүргэж болохыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!