Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"ТТ-ын хөрөнгө оруулалтын тогтоолын төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа гол шалтгаан бол Таван Толгойн хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаатай холбоотой юм.

1,072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг орууллаа.

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан ТТ-н хөрөнгө оруулалтын гэрээг УИХ дээр татаж авчирч, УИХ-аас томилогдсон ТТ-ын хөрөнгө оруулалтын гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсэг УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ тогтоолын төсөл дээр УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж, өнөөдөр өргөн барих гэж байна.

 
 

 

Энэ тогтоолын төслөөр ТТ-н орд буюу 100 жилийн нөөцтэй, Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа, Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ ордыг Засгийн газар дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Харин ард түмнээс сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг бид тогтоолын төсөлд оруулсан. Энэ тогтоолын төсөлд ТТ-н нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” компани эзэших нь зүйтэй гэж нэгдүгээр заалтыг орууллаа.

Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит Монголын төмөр зам компани эзэмших нь зүйтэй гэж хоёрдугаарт нь оруулж өгсөн. “Эрдэнэс Таван Толгой” компанийн 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг Монгол Улсын иргэдийн хувьцааг хүчингүй байхаар тогтоол гаргасан 2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолын гурав дахь заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр 1,072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг орууллаа.

Мөн ТТ-н ордыг ашиглах гэрээг цаашид байгуулахдаа дараах чиглэлийг барих ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Чиглэл дээр 1,072 ширхэг хувьцааны асуудал, ТТ-н хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална гэсэн саналуудыг оруулж өргөн барих гэж байна. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс өөрсдөө 51 хувиа, мөн төмөр замынхаа 51 хувийг эзэмших маягаар ТТ-г хөгжүүлэх ёстой. Засгийн газар дур мэдэн үүний өмнө хийх гэж байсан гэрээтэй адил 98 хувийг нь гадаадын компанид өгөхөөр хийж болохгүй гэдэг зүйлийг бид баталгаажуулж байгаа юм” гэлээ.