Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийжээ.
Шалгалтанд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилион зэрэг таван аж ахуйн нэгж, 10 иргэн хамрагдсан байна.
Үүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсан ажээ.
Шалгалтын явцад асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж ахуйн нэгж, иргэний нийт 58 шуудай буюу 2,900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажпын байранд нь лацдан битүүмжилсэн байна.
Хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асбест оруулж ирэх эрхтэй байдаг аж. Гэтэл дээрх байгууллага, иргэд хууль зөрчиж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг уг бодисыг задгай худалдаалж байжээ.
Асбестын бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлдаггүй, гадаад орчинд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай.
Байгаль дээрх асбестын ордноос олборлосон эрдсийг үйлдвэрт бутлаж, түүнийг утаслаг ширхэгээр нь задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дараах байдлаар хэрэглэгдэж байна.
2012 оны байдлаар дэлхийн 55 улсад асбест хэрэглэхийг бүрмөсөн хориглоод байна. Манай улс 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 176 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д асбестыг оруулсан байна.
Асбестын хор хөнөөлийн талаар Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам мэдээлэл өглөө.
Асбестын тоос асбесттай ажлын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Асбестын тоос амьсгалын замаар биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог. Хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестын тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг байна.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.
Цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдар:
Уушигний хавдар:
Асбестын тоосны гаралтай уушиг тоосжих өвчний талаар:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!