Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өршөөлийн хуулийг хэлэлцэхийг дахин гурав хоногоор хойшууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан билээ.

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өдгөө УИХ-аар хэлэлцэн батлах шатандаа яваа. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслээс тав хоногийн завсарлага авсан. Энэхүү завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа ч “Шударга ёс” эвсэл дахин гурав хоног хойшлуулах хүсэлт гаргав

Тус эвслийн бүлгийн хүсэлтийг бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулснаар УИХ-ын дарга Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гурав хоногоор хойшлуулах шийдвэр гаргав.