Хиймэл шүд хэрэглэх нь тийм тохиромжтой биш ч нэгэнт өөрийн шүдийг ашиглах боломжгүй болсон цагт хиймэл шүдэнд найдахаас аргагүй байдалд хүрдэг. Ялангуяа манайхан шүд арчилгаандаа муу, эцсийн шатанд хүргэж байж эмчид ханддаг болохоор хиймэл шүдний хэрэглээ өндөрт тооцогддог. Ээж маань ч ийм байдлаар хиймэл шүд хэрэглэх болсон юм. Үнэндээ хиймэл шүд хэрэглэх нь таатай бус, бас ч гэж хэрэглэж сурахад ихээхэн дадлага хэрэгтэй байгаа нь анзаарагддаг байлаа.
Ээж маань хиймэл шүд зүүж байгаадаа ихэд эмзэглэж, хүмүүст мэдэгдэхгүй байхыг хүсэвч хатуу зүйл идэж чадахгүй, хэл ам нь ээдэрч, өөрөө бас хиймэл шүдэндээ түүртэж байгаагаас тийм шүдтэй нь дорхноо мэдэгдэнэ. Удалгүй амны хөндийгөөс нь тааламжгүй үнэр гарах болсон нь өнөөх шүдтэй холбоотой байлаа. Уг нь оройдоо усанд хийж унтаж бас түүнийгээ хэрэндээ цэвэрлэж байгаа харагдах ч эвгүй үнэр илэрхий мэдэгдэх боллоо. Иймээс би ээжийнхээ энэ зовуурийг алга болгохын тулд багагүй судалгаа хийсэн юм. Хиймэл шүдний зовлон ганц ээжийнх маань биш ажээ. Олон хүн дээрх зовууриудаас болж хиймэл шүд хэрэглэхээс халширдаг байна. Гэвч сүүлийн үед хиймэл шүдний чанар харьцангуй сайжирснаас гадна ийм шүд арчилгааны сайн сайн бүтээгдэхүүнүүд бий болжээ.
Байнгын арчилгаа, цэвэрлэгээ шаардлагатай хиймэл шүдийг цэвэрлэдэг зориулалтын шахмал байдаг байна. Бас хиймэл шүдийг хөдөлгөөнгүй болгож, бэхэлж өгдөг тосон түрхлэг ч байгаа аж. Английн “ГлаксоСмитКляйн” компанийн хиймэл шүд арчилгааны бүтээгдэхүүн болох “Corega” ариутгах шахмал, хиймэл шүдний бэхэлгээнд зориулсан “Corega” тосон түрхлэгийг манай “Монос”-ынхон оруулж ирдэг байна.
Тосон түрхлэгийг зориулалтын хавтгай хошуугаар хэмжиж түрхээд хиймэл шүдээ амны хөндийд байрлуулахад 8-12 цагийн турш хөдөлгөөнгүй барьж өгдөг юм билээ. Ингэснээр ээж маань дуртай алим, ааруулаа идэж чаддаг болж, хиймэл шүд нь сугарч унах гээд байгаа юм шиг мэдрэмжээс салсан. Мөн тагнайд хөдөлгөөнгүй бэхэлж өгснөөр хиймэл шүд болон буйл, тагнайн хооронд хоолны үлдэгдэл ордог нь байхгүй болсон гэсэн. Хиймэл шүдэндээ эмзэглээд өөртөө итгэлгүй болсон тэр ээжийн төрхийг мартаад удаж байна.
Харин цэвэрлэгээний шахмалыг ашиглах болсноор биологийн идэвхт тэрхүү бодис хиймэл шүдэн дээрх өнгөрийг задалж, бактерийг устгаж, намайг зовоож байсан эвгүй үнэр алга болсон. Өглөө оройдоо стакан бүлээн усанд нэг ширхэг шахмал хийгээд 10-15 минут болгоход л хангалттай цэвэрлэдэг гэж байгаа. Өмнө нь усанд хийж хонуулаад сойзоор хиймэл шүдээ үрдэг байсан нь гадаргууг ихээр гэмтээдэг байсан юм билээ. Ээжид маань тохиолдсон явдал олон ээж, аавуудын асуудал болж байгаа учраас туршлагаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!