Нийслэлд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд Тээврийн газар, Онцгой Байдлын Газар, дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран шалгалт хийж байна.
Одоогоор нийслэлийн төвийн дүүргийн 100 орчим байгууллагыг шалгаснаас зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хааж, шалгалт хийсэн бүх байгууллагуудад “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомжийг үндэслэн албан шаардлага хүргэжээ.
Шалгалтад хамрагдсан Авто засвар, Вьетнам засварын газар, Авто угаалгын газрууд нь тухайн үйлчилгээг эрхлэхдээ хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, нэгдсэн тарифгүй, мөн дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс журмын дагуу зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчилтэй байсан аж. Шалгалт 23-ны өдөр дуусна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!