Т.Аюурсайхан: Автомашины худалдаа эрхэлж байгаа захууд Монгол Улсын хууль дүрэм зөрчсөн нь тогтоогдоогүй
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзаж сvvлийн vед Улаанбаатарын нэгээхэн хэсгийнхний амьдралыг залгуулдаг “Да хүрээ” зах болон автомашины худалдаа эрхлэгчдийн эрх ашиг хєндєгдєж байгаа болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
Хаана энгийн иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зєрчигдєж, хvний эрхийн асуудал хөндөгдөж байгаа болгонтой тэмцэж, асуудлыг нягталж, газар дээр нь шалган зөрчлийг өөрийн эрх мэдлийн хэмжээнд зохицуулах нь Т.Аюурсайхан даргын өдөр тутмын ажил байдаг.
Тэгээд ч О.Магнай дарга шиг асуудлыг тэгтэл нь их дэврээгээд байхгvй хэрнээ бvх асуудалд тєрийн хvний зарчмаар ханддагт нь хэрэглэгчид болон зөрчил гаргагчид ч Т.Аюурсайхан даргад хүндэтгэлтэй ханддаг юм билээ.
-Сүүлийн үед “Да хүрээ” болон бусад газар автомашины худалдаа эрхэлдэг ард иргэд тэдгээр захыг Улаанбаатараас гаргаж, 22-ын товчооны урд байршуулах гэж байгааг ихээхэн эсэргvvцэж байгаа. Та бvхэн энэ талаар шалгалт хийж, Улаанбаатар хотын удирдлагуудын энэ шийдвэрийг хууль бус хэмээн зарлаж байсан. Энэ асуудал юу болж байна?
-Улаанбаатарын тодорхой хэсэг нь амьдралаа залгуулдаг автомашины захуудыг нүүлгэн шилжvvлэх, газар чөлөөлөхтэй холбоотой хотын удирдлагуудын гаргасан шийдвэрийг сvvлийн хэдэн сарын турш газар дээр нь очиж шалгаж ажилласан.
Энэ талаарх гомдлыг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх зөвлөл болон аж ахуй эрхлэгчдийн зvгээс гаргасан юм.
Бидний зvгээс НИТХ-ыг тогтоол шийдвэрээ тодорхой хууль дүрмийн хүрээнд, хуульд нийцүүлэн гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.
Ингэхдээ бид шинэ бүтээн байгуулалтыг үгүйсгэж, Улаанбаатарын автомашины түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа тэдний шийдвэрийг буруутгасан зүйл байхгvй.
Гагцхүү үйл ажиллагаа явуулж, тушаал шийдвэр гаргахдаа Монгол Улсад хvчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу л гарга гэж байгаа.
Автомашины худалдаа эрхэлж байгаа захуудын хувьд Монгол Улсын хууль дvрмийг зөрчсөн зүйл тогтоогдоогvй. Дээрээс нь агаарын болон хөрсний бохирдлын хэмжээг хэрхэн тогтоосон талаарх мэргэжлийн байгууллагуудын дvгнэлт байхгvй хэрнээ хүчээр vйл ажиллагааг нь зогсоохоор албадаж байгаа нь бусдын эрхийг хязгаарласан, аль нэг аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа болжээ гэж vзсэн.
-Гэтэл нөгөө талдаа өчнөөн хөрөнгө мөнгө гаргаад зам талбайг нь барьж байгуулчихсан “Авто худалдааны цогцолбор”-ын vйл ажиллагааг хэрхэн эмх цэгцэнд нь оруулах вэ. “Да хүрээ” болон бусад газар автомашины худалдаа эрхлэгчид “Бид тэр хол газар руу явахгvй” л гээд байгаа?
-Аж ахуй эрхлэгчидтэй холбоотой тодорхой яриа хэлцэл явагдаж байгаа гэж vзэж байна. Тэдгээр аж ахуй эрхлэгчдийн нэлээд хэсэг нь “Авто худалдааны цогцолбор” руу нүүхийг дэмжиж байгаа юм билээ.
Гагцхүү тэнд нь одоогоор авто зам тавьж, талбайг нь цардан хэдэн вагончик тавьснаас өөр олигтой тохижилт, vйлчилгээний ажил хийгдээгүй шахам байгаа юм билээ.
Мэдээж одоо байгаа байдлыг нь дордуулчихаар нөхцөлд хэн ч гэсэн ажиллаж, хөдөлмөрлөхөд хэцүү шүү дээ. Үнэхээр шударга өрсөлдөөний зарчмаар явбал хүссэн хvсээгvй аж ахуй эрхлэгчид өөрсдөө тийшээгээ нvvж, орчин нөхцөлөө тордож дээшлvvлээд л явчихна гэж үзэж байгаа.
-Дугуй түгжих нь бас л илтэд хууль зөрчсөн vйлдэл гэж vзсэн байсан. Энэ асуудал ямар шатанд явна?
-Энэ талаар өнгөрсөн сарын 24-нд шүүх хурал болж зориулалтын дугуй тvгжигч ашиглах журмыг илт хууль бус болохыг нь тогтоосон. Бид энэ асуудлаар “Шударга төрийн төлөө” болон “Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо”-той хамтран ажиллаж байгаа.
Яагаад хамтарч байна вэ гэвэл манайхаас зөрчлийг арилгуулах, торгууль шийтгэл ногдуулах, хууль бус тушаал шийдвэрийг хvчингvй болгуулахад чиглэгдсэн арга хэмжээнvvдийг авдаг болохоос бус үүний цаана хууль бусаар торгуулчихсан олон мянган иргэний гомдлыг бvрэн дүүрэн барагдуулах боломжгүй юм.
Жишээлбэл машинаа ачуулсны төлөө 647 сая, дугуй тvгжээд 247 сая төгрөгний хохирол учирчихсан. Үүнийг иргэдэд нөхөн төлvvлэхийн тулд стратегийн өмгөөлөл үзvvлэх, шvvхэд иргэдийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах шаардлагатай учраас энэ талын vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтраад эхний vе шатны тодорхой шийдвэрvvд нь гараад явж байгаа.
-Энэ нь анхан шатны шvvхийн шийдвэр гэсэн vг vv?
-Тийм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шvvхийн шийдвэр гарсан байгаа.
-Одоо тэгвэл давж заалдаад заргалдаад л явчих байх даа?
-Одоогийн байдлаар хууль бус гэдэг нь тогтоогдоод энэ vйл ажиллагаа бvрэн зогсчихсон байгаа.
-Нийтдээ 900-гаад сая төгрөгөө хураалгаж, хохирчихсон иргэд энэ мөнгөө яаж эргvvлэн олж авах вэ. Ганц нэгээрээ яваад ч барахгvй байх даа?
-Эдгээр иргэд эрх ашгийг дээрх тєрийн бус байгууллагуудтайгаа хамтран шvvхэд нэхэмжлэн хамгаалж байгаа. “Шударга төрийн төлөө”, “Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо” төрийн бус байгууллагууд өөрсдийн зvгээс өмгөөлөгчдөө гаргаж, иргэдийн нэхэмжлэлийг гарган эрх ашгийг нь хамгаалж байна.
Цаашлаад гаргасан шийдвэрээ баталгаажуулан иргэдийн хохирлыг барагдуулж дуусах чиглэлд vйл ажиллагаагаа зангидна. Дугуй түгжих vйл ажиллагаа нь ямар ч хуульд заагдаагvй, цоо шинэ журмыг дур мэдэн гаргаж ирсэн байгаа. Бидний хяналт шалгалтын ажлын явцад ч гэсэн Замын цагдаагийн нөхөдүүд ажлын хэсэг дээр ярьж л байсан.
Дугуй түгжих нь замын түгжрэлийг сааруулахаас илүүтэй улам их бөөгнөрөл үүсгэж, тэдний ажлын ачааллыг нэмэгдүүлдэг гэдгийг хэлж байсан нь шүүх дээр нотлогдсон.
-Тэгвэл машинаа ачуулж, дугуйгаа түгжүүлээд дээр нь торгуулж хохирсон иргэд тэр мөнгөө олж авахын тулд дээрх хоёр төрийн бус байгууллагад л хандах шаардлагатай юу?
-Манай байгууллага ч хамтран ажиллаж, хохирсон иргэдийн бүртгэлийг гаргаж байна. Ер нь нэгдсэн журмаар дээрх хохирлыг барагдуулахаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан асуудал ч яригдах нөхцөл байдал үүсч байна гэж ойлгож байгаа.
Энэ талаар улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт ч гарсан. Түүнээс гадна өнөөдрийг хүртэл яг хэчнээн төгрөгийн хохирол учирчихаад байгааг ч нэмж тогтоох шаардлагатай болж байна.
-Та сая албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан асуудлаар хэрэг үүсч ч магадгvй талаар хэллээ. Энэ нь хууль эрхзүйн хүрээнд аль хэр боломжтой вэ?
-Шийдвэр гаргагчдад Захиргааны хариуцлага ногдуулсан байгаа. Жишээлбэл тус бvрт нь 960 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хэрвээ шүүхийн шийдвэр эцсийн шатанд баталгаажсан тохиолдолд цааш нь хууль хяналтын байгууллагад ч шилжүүлж болзошгvй.
-Тухайлбал ямар ямар албан тушаалтанд хариуцлага тооцохоор болж байгаа юм бол?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл, НИТХ-ын дарга Д.Баттулга болон тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага ногдуулах шийдвэр гарсан.
-Орон сууцанд амьдардаг хvмvvс СӨХ-тойгоо учир зүйгээ ололцох гэж бас нэг хөөрхөн юм болдог. СӨХ гэснээс дээхнэ Сууц өмчлөгчдийн Дээд зөвлөл болон ШӨХТГ-ын хооронд багагvй маргаан, мэтгэлцээн яваад байсан. Тэр асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Нийгэмд иргэдийг бухимдуулсан, тодорхой албан тушаалтан, аж ахуй эрхлэгчдээс хууль зөрчсөн үйл ажиллагаа болгонтой ШӨХТГ тулж ажиллаж ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг.
Хаана Иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа болгонд манай байгууллага хvрч, хяналт шалгалт хийж иргэдийн гомдлыг барагдуулах бүрт бидний ажлыг харлуулах гэсэн, нийгэмд буруу ойлголт төрvvлэх гэсэн гүтгэлэг дайралт байнга шахуу л гарч байдаг.
Биднийг хэт нэг талыг барьж, магадгvй улстөржиж байна гэсэн шүүмжлэл, маргаан өрнүүлдэг. Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөлийн хувьд тодорхой хууль зөрчин, хууль бус татвар хураамжийг иргэдээс төвлөрүүлсэн. Дээр нь ТББ хяналт шалгалт хийх эрхгүй байдгийг зөрчин хяналт хийж, торгууль тавьдаг гэх мэтчилэн хууль зөрчсөн үйл ажиллагаанууд нь шүүх дээр яригдаж үүний дагуу буруугаа хүлээн Эвлэрлийн гэрээ байгуулсан ч түүнийгээ удалгүй зөрчсөн.
Шүүхээс тодорхой шийдвэр гарч, СӨХ-ны Дээд зөвлөлийг татан буулгах шийдвэр нь нэгэнт гарчихсан байгаа. Гагцхvv 568.5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь буцааж хураан авах гэдэг дээр шүүхийн шийдвэр гарч өгөхгvй байгаа. Тийм ч учраас нэр бvхий шүүгчтэй холбоотой гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороонд хандан гаргаж, энэ асуудлыг эцэслэн шийдэхээр хөөцөлдөж байна.
Яг үүнтэй адилхан хотын удирдлагуудын зүгээс манай байгууллага болон миний биеийг хэтэрхий улстөржиж байна, улстөрийн захиалгаар энэ бvх ажлыг хийж байна хэмээн шvvмжилсээр байгаа. Гэхдээ машин ачих болон дугуй тvгжих үйлчилгээ нь илт хууль зөрчсөн байсныг шvvхээс тогтоочихсон шүү дээ.
Товчхондоо НИТХ-ын тэргvvлэгчдийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй тvгжигч ашиглах журам” нь илт хууль бус байсныг шүүх тогтоосон.
-Танай газраас хийж байгаа хяналт, шалгалтуудыг иргэдийн гомдол хvсэлтийн дагуу хийж байна уу, аль эсвэл төлөвлөгөөт шалгалт бас байдаг юм уу?
-Нэлээн хэдэн үндэслэл байгаа. Хамгийн эхэнд мэдээж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, дараа нь хэвлэл мэдээллээр гарч байгаа хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон үйлдлүүд, гуравдугаарт өөрийн санаачилгаар, эцэст нь хуульд заасан бусад үндэслэлээр хяналт шалгалтын ажлаа явуулдаг.
-Энэ намар их, дээд сургуулиудын төлбөр ихээхэн нэмэгдсэн нь багагүй дуулиан, шуугиан тарьсан. Тэр асуудал танай байгууллагын анхаарлын гадна үлдээгүй нь тодорхой?
-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй холбогдон оюутнууд, эцэг эхчүүдээс нэлээн их өргөдөл, гомдол ирсэн.
Өнгөрсөн ес, болон одоо 10 сард ч хэвлэл мэдээллээр энэ талын мэдээлэл гарсаар л байна. Энэ дагуу бид өнгөрсөн сард хяналт, шалгалт хийсэн. Ер нь сургуулиуд жилийн жилд төлбөрөө нэмсээр л байгаа. Гэтэл үүнийг нь хянаж шалгадаг байгууллага гэж байхгvй. Хэдэн их, дээд сургуулийн ТУЗ нь хуралдсан болоод л сургалтын төлбөрөө дур дураараа нэмээд байдаг. Ард нь үр хvvхдээ мэргэжил, мэдлэгтэй болгох гэсэн хөдөөгийн малчин голдуу иргэд л хохироод үлдэж байна.
Одоо бүр сайд нь хvртэл “Та нар шийдвэрээ эргэж хараач ээ” гээд чиглэл өгөөд байхад тоож авч хэлэлцдэг сургууль байхгvй болсон. ШӨХТГ-аас энэ асуудалд тодорхой их дээд сургуулиуд дээр хяналт тавих боломжтой гэж vзэж байгаа. Яагаад гэвэл эдгээр сургуулиуд нь тухайн салбартаа давамгай эрхтэй гэдэг нь тогтоогдсон. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1-ийн хоёрын дагуу үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохоос сэргийлсэн арга хэмжээ авч, хяналт тавих боломжтой байдаг.
-МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг таван сургууль дээр шалгалт хийсэн тухай яригдаж байсан. Ямархуу үр дvн гарсан бол?
-МУИС-ийн хувьд давамгай байдалтай нь шинжлэх ухааны чиглэлийн сургуулиуд байсан. Тухайлбал математик, физик, биологи, геофизик, хими гэсэн чиглэлvvд дээр дээрх асуудал илүүтэй байсан. Тэд сургалтын төлбөрөө өнгөрсөн жилтэй харьцуулбал 24.5 хувиар нэмэгдүүлсэн байна лээ. МУБИС-ийн хувьд сургалтын төлбөрөө 23 хувь нэмэгдүүлсэн бол АШУҮИС курс бvртээ ялгавартайгаар нийтдээ 10-68 хувиар нэмэгдүүлсэн байна. Төлбөр нэмсэн үндэслэлээ сургуулиуд нэгдүгээрт инфляцитай холбон тайлбарлаж байсан. Хоёрдугаарт бусад сургуулиудтай барьцалдаж, гуравдугаарт гадаадын их сургуулиудын төлбөр харьцангуй єндєр байдаг гэсэн тайлбар тавьдаг.
Энэ гурван сургууль иймэрхүү хуульд заагдаагvй vндэслэлээр төлбөрөө дур мэдэн нэмсэн болох нь тогтоогдсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад инфляци 6.6 хувьтай байсан. Гэтэл эдгээр сургуулиудын ТУЗ-ийн хуралдааных нь тэмдэглэлийг харахад “Инфляцийн тvвшин 23 хувь байгаа тул сургалтын төлбөрөө 20 гаруй хувиар нэмсэн” гэж огт үндэслэлгүйгээр бичиж тэмдэглэсэн байх жишээтэй.
МУИС-ийн хувьд зөвхөн төлбөрөө нэмэгдүүлээд зогсохгvй сургалтын суурь хураамж гэж 224 мянган төгрөг авч байна. Хугацаа хоцорч хичээлээ бүртгүүлсэн бол гэрээнд заагаагүй торгууль тавихаар заасан байсан. АШУҮИС дээр цагаан халатыг 27,500, футболкыг 15,500-аар нэгдүгээр курсын оюутнуудад шахсан нь Өрсөлдөөний тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл байсан. Энэ нь өөрөө хариуцлагын өндөр заалттай зөрчил юм. Бид энэ сарын 14-ний дотор ТУЗ-ийнхөө хурлаар хэлэлцэж, шийдвэрээ эргэж хар гэсэн шаардлага хүргүүлсэн.
-Сургуулиудын ТУЗ ч юмуу захирал, удирдлагууд нь танай дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бол?
-Бидний албан шаардлагын хугацаа дуусах хараахан болоогvй байна. Энэ хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авагдах болно.
-Таныг намын харьяаллаар ажлаа өг гэсэн шаардлага ирж байна уу?
-Одоогоор ямар нэгэн дарамт, шахалт ирээгvй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
