Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хархорин" захын нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 10 сарын 16
iKon.MN

СБД-т

09:00 цагаас Шинэ цэцэрлэгийн нээлт болно. Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 234 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор дүүргийн X, XI, XII хорооны хамран сурах тойргийн 300 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. 

Нэгдүгээр хороололд

09:00 цагаас Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хархорин зах үйл ажиллагаагаа шинэчилж гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэд шинэ худалдааны төвд бизнес явуулдаг боллоо. 

Чингис зочид буудалд 

09:00 цагаас ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР-т зориулсан "Нийгмийн хамгаалал ба Хөдөө аж ахуй, Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь" сэдвийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 

МУИС-ийн дугуй зааланд

09:30 цагаас Сүүлийн 50 жилд Монголын нийгмийн сэтгэлгээнд гарсан суурь өөрчлөлтийн талаар философийн салбарын эрдэмтэд хэлэлцэнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015” хөгжмийн наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхайд Хятадын “Жинлиань” компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад 3 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ-ын Б танимд

11:00 цагаас Нийслэлийн Засаг даргын эсрэг зохион байгуулалттай явуулж байгаа гүтгэлэг, дайралтуудын талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан ёсны тайлбар өгнө.

Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байран дээр

11:00 цагаас 10-р сарын сүүлээр болох Халх Голд Эдийн Засгийн Чөлөөт Бүс байгуулах тухай тогтоолыг эсэргүйцэх жагсаалыг ХҮН-аас зохион байгуулах болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.