Өчигдөр болсон УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдсэн нэгэн чухал асуудал нь Төрийн банкыг хувьчлах тухай Сангийн сайд Б.Болорын мэдээлэл байсан юм.
Түүх сөхвөл Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Төрийн банкийг Зоос банкны буурин дээр байгуулсан бөгөөд 2013 оны долоодугаар сард Хадгаламж банкийг мөн Төрийн банканд нэгтгэсэн байдаг.
Гэтэл сүүлийн үед ихээхэн алдагдалтай ажиллах болсон Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлэхээр тооцож байгаагаа Б.Болор сайд мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!