Монгол Улсад хүүхдийн хувцас, хувцасны материал, хэрэглэлд тавигдах эрүүл ахуйн шаардлагын талаар дараах стандартууд мөрдөгддөг.
Үүнд:
- Сүлжмэл хувцасны зохион бүтээлт, техникийн шаардлагууд, MNS 6306 - 2012
- Хүүхдийн өлгий. Техникийн шаардлага, MNS 0491 - 2012
- Ор, хөнжлийн даавуу, MNS 0330 - 1986
- MNS 6232:2011””Сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу.Техникийн шаардлага”
Хүүхдийн хувцасны материал, бэлэн хувцас нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлдог.
Үүнд:
- мэдрэхүйн үзүүлэлт (үнэр)
- ариун цэвэр -химийн (хувцас, хэрэглэлийн материалд агуулагдах химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ)
- физик-эрүүл ахуйн (чийг нэвтрүүлэх чанар, агаар нэвтрүүлэх чанар, дулаан нэвтрүүлэх чанар, цахилгаанжих чанар)
- эрүүл ахуй-хор судлалын үзүүлэлтүүд (хоруу чанар)
Чийг нэвтрүүлэх чанар- Хүүхдийн хувцасны материал нь усны уурыг шингээх чадвартай байх ёстой. Энэ нь хүүхдийн биеийн норохоос хамгаалж, даарахаас сэргийлдэг. Гадуур хувцас болон хувцасны гаднах давхарга нь аль болох чийгийг бага нэвтрүүлдэг байх ёстой.
Агаар нэвтрүүлэх чанар- Хүүхдийн хувцасны дотор талд гадаад орчноос эрс ялгаатай орчин бүрддэг. Хүүхдийн хувцас нь хүүхдийн биеийн дулааны алдагдлыг нөхөн биеийн хэвийн дулааныг хангахад чиглэгдсэн байдаг ба энэ нь арьсны дулаан зохицуулах явцад дэмжлэг үзүүлснээр арьсаар явагдах хийн солилцоог хэвийн болгодог.
Дулаан дамжуулах чанар- Хүүхдийн хувцасны дулаан хадгалах чанараар тодорхойлогдоно. Хувцасны материалын дулаан дамжуулах чанар хэдийчинээ бага байна, хувцас төдийчинээ дулаан байна.
Цахилгаанжих чанар- Хүүхдийн хувцасны нийлэг материал нь хүүхдэд үл мэдэгдэхүйц цахилгаан цэнэгүүдийг бий болгож байдаг. Цахилгаанждаг хувцас нь хүүхдийн биед тааламжгүй байдлыг үүсгэн цаашлаад бүр харшилд ч хүргэж болдог. Хоруу чанар – Бүх материал нь хорт бодисыг ялгаруулдаг. Бөс даавуун материалыг будахад будгийн найрлагаас хамааран бага ч гэсэн хэмжээгээр хорт бодисуудыг ялгаруулдаг.
- Цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй, хог татахгүй байх;
- Хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт хөгжилтөнд саад болохгүй загвар, хийцтэй байх
- Хувцасны материалын өнгө, түүний хосолгоо нь хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон байх
- Өмсөхүйц, сонирхол татах загварын шийдэлтэй байх;
- Биеэс ялгарах хөлс чийгийг шингээдэг, гадагшлуулдаг байх
- Дулаан хадгалах чадвартай байх
- Гаднаас агаар нэвтрүүлэлт сайтай байх
- Үндсэн болон туслах материалууд нь бөх бат байх
- Хэлбэрээ алдаж сунаж, угаалга химийн цэвэрлэгээнд агшилт багатай байх
- Угаалга, цэвэрлэгээнд тэсвэртэй байх
- Индүүдлэг хялбар авдаг байх
- экологийн цэвэр даавуугаар хийгдсэн байх
- синтетик ороогүй, элдэв будаггүй, харшил өгөхөөргүй даавуугаар хийгдсэн бай
Хүүхдийн хувцасны ангилал:
· Хүүхдийн хувцсанд тавигдах шаардлага нь тухайн бүтээгдэхүүн нь хүүхдийн насны ангиллаас хамаарч тодорхойлогдоно.
· Хүүхдийн хувцасны аюулгүй байдал нь түүний зориулалт, хувцасны материалын түүхий эдийн бүтэц, хүүхдийн нас, хувцасны зузаан зэргээр тодорхойлогдоно. Эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн зэргээс нь хамааруулан хүүхдийн хувцсыг дараах бүлгүүдэд хуваан үздэг.
Үүнд:
1дэх давхаргын хувцас, хэрэглэл:
1-р бүлэг - нярай хүүхдийн хувцас хэрэглэл, даавуу, цагаан хэрэглэл, яслийн хүүхдийн хувцас, хэрэглэл
2-р бүлэг: сургуулийн өмнөх ба сургуулийн насны хүүхдийн хувцас, биеийн тамирын хувцас
3-р бүлэг: ясли, цэцэрлэг ба сургуулийн насны хүүхдийн трико, оймсны төрлийн бүтээгдэхүүн
4-р бүлэг: өсвөр насны хүүхдийн трико, оймсны төрлийн бүтээгдэхүүн, дотуур хувцас ба усны хувцас
2 дах давхаргын хувцас, хэрэглэл: 5-р бүлэг: эрэгтэй, эмэгтэй хүүхдийн сорочкан цамцны төрлийн оёмол бүтээгдэхүүн
6-р бүлэг: гадуур хувцасны төрлийн сүлжмэл даавуун бүтээгдэхүүн ба биеийн тамирын хувцас
7-р бүлэг: малгай, алчуур, бээлийний төрлийн бүтээгдэхүүн
3 дах давхаргын хувцас, хэрэглэл: 8-р бүлэг: костюмны төрлийн оёмол бүтээгдэхүүн ба хүүхдийн өлгий, хөнжил
9-р бүлэг: пальтоны ба гадуур хувцасны төрөл
0-18 насны хүүхдийн хувцас, хэрэглэл, тэдгээрийн материалд тавигдах эрүүл ахуйн шаардлага
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн ЭША Г.Амгалан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!