ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

10,000 орчим хүн амьдрах "ЦАГААН ХУАРАН" хотхон сүндэрлэж байна

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Нийслэлийн хөл хөдөлгөөн хамгийн ихтэй “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард баригдаж буй олон давхар орон сууцны байшингуудаас өнгө донж, өвөрмөц байдлаараа “Цагаан хуаран” хотхон яах аргагүй л ялгардаг.   

“Цагаан Хуаран Консалтинг” компани нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд БЗД-ийн 14-р хороонд 720 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгчээр 2012 онд шалгарч, эхний ээлжийн 432 айлын орон сууцыг өнгөрсөн 2014 онд ашиглалтад оруулсан байна.

Хотхоны 2-р ээлжийн 720 айлын төслийн үлдсэн 288 айлын орон сууц болон “Гэр хороолол дахин төлөвлөлт”-ийн хүрээнд 2014 онд ажлыг нь эхлүүлсэн 144 айлын орон сууцны хамт нийтдээ 432 айлын орон сууцыг 2015.10.09-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгч, нээлтийн туузыг нь хайчлан, шинэ эздэд нь өргөөнийх нь түлхүүрийг гардуулан “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.

 

 

Уг хотхон нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлаар хүрээгээ тэлж, 1,584 айлын орон сууцны барилгыг 2016-2018 онд ашиглалтад оруулснаар нийтдээ 2,448 айл өрх буюу 10,000 орчим хүн амьдрах томоохон цогцолбор хотхон болж сүндэрлэх юм байна.

Ердөө гуравхан жилийн өмнө тэр чигээрээ гэр хороолол байсан бол өнгөрсөн хугацаанд 70 гаруй айлын газрыг худалдан авч, чөлөөлсөнөөр энд амьдарч байсан иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, Улаанбаатар хотынхоо өнгө төрх, гэрэл гэгээг нэгээр чимж байна.

Энэхүү хотхон нь бүрэн цутгамал хийцтэй, өрөөний зохион байгуулалт буюу зай талбайн ашиглалт сайтай, саруулхан том цонхтой, мөн иргэдийн орон сууц худалдан авах боломжид нийцүүлж үнэ болон төлбөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

“Цагаан хуаран” хотхон бусдаас юугаараа давуу вэ?

“Цагаан хуаран” хотхоны байрууд бусдаасаа юугаараа ялгаатай вэ? хэмээн асуувал хотын төв цэгээс ердөө 3-хан км зайтай байршилд өнгө дизайн нь өвөрмөц орчин үеийн саруулхан том цонхтой, төлбөрийн уян хатан нөхцөлөөр тун ч хямд авсандаа сэтгэл хангалуун байгаа хэмээн хариулах юм билээ.

Барилгын хийц нь бүрэн цутгамал, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед эрсдэлгүй зэрэг олон шалгуураар ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх ухаалаг хөрөнгө оруулалт хийсэндээ баярлаж байгаагаа ч захиалагчид нь илэрхийлсэн. 

 

Ц.Галбадрах: Ийм сонголт хийсэндээ сэтгэл хангалуун байна.  

Шинэ сууцны эздийн нэг Ц.Галбадрахаас хийсэн сонголтынх нь талаар сонирхоход:

Би эхнэр хүүхэдтэйгээ хадмындаа амьдардаг юм.
Тусдаа орон сууцтай болохоор шийдээд жилийн өмнө захиалгаа өгсөн. “Цагаан Хуаран” хотхон үнийн хувьд бусдаас 50-150 мянган төгрөгөөр хямдаас гадна төлбөрийн уян хатан нөхцөлтэй, байршил нь бараг л хотын төвд гээд олон зүйлээрээ таалагдсан юм. Тухайлбал, бусад компани байраа захиалахад урьдчилгаа 30 хувиа бүтэн төлөх шаардлага тавьж байсан бол эднийх урьдчилгаа төлбөрийн дийлэнх хэсэг нь байгаа тохиолдолд үлдэгдлийг нь цувуулаад төлөх боломж олгосон. 

Байшингийн гадна өнгө үзэмж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, дулаан граж гээд юм юмтай. Мөн дотоод зохион байгуулалт, зай талбайн ашиглалт сайтай. Бас нэг ханыг тэр чигт нь шахам эзэлсэн том цонхтой нь өрөөг цэлгэр уужим харагдуулдаг юм билээ. Бидэнд сонгосон байр минь маш их таалагдаж байгаа. Ийм сонголт хийсэндээ сэтгэл хангалуун байна.

 

О.Одончимэг: Хашааны газраа байраар сольсондоо баярладаг

О.Одончимэгийнх хашааны газраа орон сууцаар сольж “Цагаан хуаран” хотхоны эхний ээлжийн 432 айлын нэг болж өнгөрсөн онд шинэ байрандаа орсон юм. Тэрбээр хийсэн сонголтондоо өдгөө ч сэтгэл хангалуун байгаагаа бидэнтэй хуваалцсан билээ.

Манайх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны аравдугаар хэсэгт гэр хороололд 14 жил амьдарсан айл.

Энэ төслийг эхнээс нь дэмжиж байсан бөгөөд хашаа байшингаа үнэлээд эндээс хоёр өрөө байр авсан. Байрандаа орсондоо их баяртай байгаа. Гэр хороололд амьдрах хүнд л дээ ус, түлээ зөөхөөс эхлээд орой харанхуй гудамжаар бүдчиж явах гээд хэцүү. Анх газраа чөлөөлж өгчихөөд айж л байсан нөгөө барилга нь хэзээ баригдаж, бид нар хэзээ байрандаа орох юм бол? хир чанартай юм бол? гэх мэт зөндөө л эргэлзээ тээнэгэлзээ байсан.

Харин санхүүгийн чадамжтай, бүтээлч компани энэ хэсэгт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, амласан санал болгосондоо хүрч барилга хурдан баригдаж ашиглалтанд орсон. Зарим нэг газрынхан хачин гоё зураг үзүүлчихээд огт өөрийг барилга барьчихсан байдгаас огт өөр яг л бидний төсөөлж байсантай адил. Бид анх баригдаж байхад нь үе үе ирж барилгын явц, баригдаж байгааг нь хардаг байсан.

Тиймээс манай гэр бүлийн хувьд хашааны газраа байраар сольсондоо баяртай байдаг. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.