Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим сайдыг тусад нь суулгана

М.Цэцэг
2015 оны 10 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

УИX-ын чуулганы танхимын тодорхой хэсэгт УИХ-ын гишүүн, сайдаар давхар ажилладаг хүмүүст зориулан тусгайлсан суудал гаргахаар болжээ.

Энэ тухай УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэнэ. Энэхүү суудлын хуваарилалт энэ долоо хоногоос хэрэгжинэ.

Ингэснээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд үзсэн байна.

УИХ-ын даргын энэхүү саналыг гишүүд санал нэгтэй дэмжжээ. Олон сайд УИХ-ын гишүүн учраас Засгийн газраас оруулсан асуудлыг хэлэлцэх явцад сайд нарыг тусад нь суулгаж, гишүүдийн асуултад хариулах боломжийг ийн бүрдүүлж байгаа юм байна.

Зураг