АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа өчигдөр хийж гишүүн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцож бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн байна.
Өнгөрсөн Даваа гарагийн бүлгийн ээлжит хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын томилгоог хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн олонхын санал авсан.
Гэтэл тус байнгын хороо Мягмар гарагт хуралдаж даргаа сонгох үед Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Тэрбээр Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхын саналыг авсан.
Иймд Ш.Түвдэндорж гишүүнийг бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал гаргасан гэж үзээд хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын албаас чөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!