Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

АВТО ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭН ХЭДЭН ПАТЕНТ ЭЗЭМШДЭГ ВЭ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 8
Cardoctor
Зураг зураг

Авто үйлдвэрлэгч нарын хувьд автомат жолоодлоготой машин, 100-д 1 литр шатахуун хэрэглэдэг загварыг бүтээх нь тийм ч хол санагдахгүй болжээ.

Бизнесийн мэдээллийг түгээгч Thomson Reuters агентлагийн мэдээлснээр патент эзэмших эрхийн тоо 2009 онд 18,000 гаруй бүртгүүлж байсан бол 2013 онд 40,000 болтлоо өссөн гэдгийг мэдээлэв. Эдгээр патентүүд бол зүгээр ч нэг хий хоосон зүйлс биш амьдрал дээр буух боломжтой хөдөлгүүр, явах эд анги, инфотэйнмэнт, ТЕЛЕМАТИК зэрэг ирээдүйд нэн чухалд тооцогдох зүйлсийг патентжүүлж авсан байгаа юм.

 

 

Доорх датаг шинжилж үзвэл TOYOTA дэлхийн хамгийн их патентийг эзэмшиж байгаа нь илт байна. Түүний дараагаас Германы BOSCH, Солонгосын HYUNDAI нар жагсана. Хөдөлгүүрийн патент эзэмшлийн тоо 2013 онд 2009 оноос 11 дахин нэмэгдэж 1,100-г бүртгүүлсэн нь бас л сонирхолтой тоо.

Харин жолоочид туслах системийн патент эзэмшлээр Германы BOSCH, Daimler нар  тэргүүлж байгаа бол Toyota, General Motors нар жолоочгүй машины патент эзэмшлээрээ тэргүүлж байна. Сонирхолтой нь Google тэргүүлэгч биш гэдгийг сая л мэдлээ.

За үүний араас бидний хувьд хамгийн чухалд тооцогдох шатахуун хэмнэх технологийн патент эзэмшдэг эхний 5 компанид HYUNDAI, FORD, TOYOTA, HONDA нар орсон байна.

Зураг