Яндан мэдрэгчийг үйлдвэрлэгчээс 60,000-80,000 км тутам солихыг зөвлөсөн байдаг.
Энэ хугацаанд солиогүй машинууд Монголд орж ирээд шатаад байгаа ажиглагддаг. Мөн гэмтээд байгаа гол шалтгааны нэг нь БЕНЗИНИЙ чанар юм. Бензин дэх хар тугалгийн хэмжээ их байгаагаас болж яндангийн мэдрэгч дотор давхарга үүсгэж яндан халаагчийг хэт халааснаас болж шатдаг. Энэ гэмтлээс урьчилан сэргийлэхийн тулд чанар сайтай бензин хийж байгаарай.
Зарим жолооч нар шатсан яндан мэдрэгчийн шон нь таарч байвал гээд зориулалтын бус өөр машины мэдрэгчээр орлуулаад тавьчихдаг. Энэ нь доорх сөрөг нөлөөтэй.
Машин бүрийн мэдрэгчийн мэдрэх чадвар хөдөлгүүрийн загвараас хамаараад харилцан адилгүй байдаг.
Тухайн машины марк төрлөөс хамаарч өөр өөр эсэргүүцэл, үзүүлэлттэй ба бөгөөд энэ үзүүлэлт зөрсөн тохиолдолд шатахуун зарцуулалт ихсэж, хорт утаа ялгаруулалт дагаад нэмэгддэг. Тиймээс зориулалтын мэдрэгчийг нь ашиглаж байгаарай.