Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кастерийн хамгаалалт аминд орсон нь

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 5
Cardoctor
Зураг зураг

Өнгөрдөг хагас сайнд зуслан явсан чинь Шадивлан хүртэл хаасан гэв. Салхит өнгөрөөд шороо руу оруулаад жаахан яваад засмалруу гарчих юм байх гэсэн чинь Ар согоот хүрээд тэр чигтээ баруун эргээд Сэлбэ голыг гатлуулаад дамбын замаар оруулдаг юм байна. Машинууд ч тэр чигтээ тэгж явсаар байгаад тэр засмал руу нийлэхийн наана бөөн түгжээ, яав ийв гээд хартал жижиг тэргүүд ухагдсан замаар гарах гэж тулаад эсвэл дугуй нь хөндийрч хий эргээд гардаггүй. Хойшоох зүгтээ нил түгжээ.

Жийп байлаа гээд урдах машинууд нь таглачаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихож, тийш орвол цаг орчим болох шинжтэй. Ядаж байхад зуслан явах замдаа МТ-ээс бензин хийчихэнэ гээд хотоос хийлгүй гарчихсан чинь шар гэрэл асаад түгшүүртэй. Аюгүй бол бөглөрөөн дунд хазгай газар бензин тасалдаж эвгүй байдалд орох байх гэж бодоод өөр гарц хайтал хотруу явсан эсрэг зүгт нэг 150 Прадо явж байна. бас тэндээс Приус, Алфард машинууд буцаж байх юм.

Тэр хавиар жийп л гарна гээд нэг нөхөр тэгж байна. За за очоод үзье гээд явж байтал урд явж байсан Прадо зогсчлоо. Юу болов гээд хажуугаар нь гараад хартал эмэгтэй жолооч болгоомжилсон бололтой. Би ч хажуугаар нь гараад гудамруу эргэтэл нилээн өгсүүр хэсэг газар бөөн овон товон байдаг юм байна. Еэ гээд л хаазнаас хөл өөрөө буцаад л голоороо цохичихгүй юмсан гээд мостондоо залгаад л овгор дээгүүр нь дугуйгаа гаргачих санаатай ортол талд нь очоод л урд хойд дугуй диагональдаж хөндийрөн хий эргэн шороо бужигнуулаад л зогсчлоо.

Эргээд хартал Прадон эмэгтэй гарахгүй гэж хэлээ биздээ гэсэн шиг хараад зогсож байна. Ядаж байхад хүч авах зай бараг байхгүй юм. Буцаж ухраад л ахиад дайраад үзье гээд ахиад л дайрлаа. арай жаахан ахисан ч нэг дугуй овгор дээр нөгөө нь хонхорт ороод дахиад л хий эргээдхэв.

Урд дугуй хоорондын диффлок байсан бол гарчих гээд байдаг. Даан ч байхгүй юм чинь. Төвийн лок үүргээ гүйцэтгээд хойд урд тэнхлэгт 50:50 иар хувиарлаад байдаг. Мөн л хойд дугуй нэг нь хонхорт нөгөө нь овгор дээр. Цаг дээрээ тулахаар кастераа тулах вий л гэж бодох юм билээ. Ахиад л ухарлаа.

Дахин замаа хартал хонхор хэсгээр нь дугуйгаа таруулбал гарчихмаар санагдав. Нээрээ доороо төмөр хаалттай юм чинь кастер гайгүй байлгүй гэж бодоод бодсоноороо зоригтой дайрлаа. Саррр гээд л зурах шиг болов.

Гэхдээ машин зогссонгүй овгоносоор нөгөө хэсэг балай газрын цаана гарахаар нь тэр чигт нь яваад толиндоо хартал Прадо араас гарч ирж байгаа нь харагдав засмал дээр гараад бахдалтай нь аргагүй хойшоо явтал нөгөө түгжрээд байсан машинууд хөндлөн гулд наагуур цаагуураа ороод гацсан байна.

Жаахан мишээх аядаад л хурдаа нэмэн цааш гишгэлээ. Прадон жолооч эмэгтэй ч гэсэн их л сэтгэл хангалуун байгаа бололтой араас салхи татуулаад давхиж байх юм. Хамгаалалт байгаагүй бол нэг бол кастераа цохиод эсвэл больёо гээд бөглөрөөд хэдэн цаг зогсох ч байсан юм билээ.

Автомашин хэрэглэгчдийн мэдлэгийг дэмжих хөтөлбөр ҮРГЭЛЖИЛСЭЭР. Энд дарж дэлгэрэнгүй танилцаарай.

Зураг