Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Toyota Crown хэсэгчилсэн шинэчлэлт хийлээ

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 4
Cardoctor

TOYOTA компани CROWN цувралдаа дунд шатны хэсэгчилсэн шинэчлэлт хийж танилцууллаа.

Шинэчилсэн зүйлс 3 төрлийн буюу Athlete, Royota, Majesta төрлүүдэд ижилхэн сайжирсан. Кузовын сайжруулалтад гөлгөр хийцтэй урд нүүр, LED их гэрэл, дугуй хэлбэр нь томорсон хойд гэрэл багтсан бол салонд нь 3D харагдацтай өнгөлсөн панел, турбо загваруудад цэнхэр өнгийн салоныг санал болгож байна.

Улмаар Crown Royal буюу энгийн загваруудын урд гуперийн доод хэсгийг томсгож, манангийн гэрлийг хромон хүрээтэй болгосон, салонд торон гадаргуутай панел, хар & бор өнгийн хослолоос бүрдсэн суудлыг санал болгож байна.

Харин Crown Majesta загваруудын урд, хойд амортизаторын ажиллагааг сайжруулж, кузовын бат бэхийг хатжуулсан, дэлхийн анхны ITS connect аюулгүй байдлыг хангах системийг суулгасан аж.

Энэхүү шинэчлэлтээр цоо шинэ 2.0 литрийн турбо бензин хөдөлгүүрийг зөвхөн Athlete загваруудад санал болгож байгаа бөгөөд 8 шатлалт хурдны хайрцагтай хосолж ажиллах юм байна. Хүчин чадлыг одоогоор мэдээлээгүй байгаа ч ижил брэнд болох Лексус-д ашигладаг хөдөлгүүрийн чадалтай ижилхэн байна гэж сонирхогч нар тааварлаж байна. Хэрвээ үнэн бол 245 морины хүчтэй 350 Нм эргүүлэх чадалтай байх ажээ.

Хамгийн сүүлд нь дээрх 3 загварын амортизатор, втулкийг Adaptive Variable Suspension System (AVS) EPS-цахилгааны рулын аппаратад зориулж сайжруулсан гэдгээ мөн мэдэгдлээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Зураг