Шинэ дугуйн дээр зураг дээрх тэмдэглэгээ заавал наагдсан байдаг. Үүнийг хүн бүр ямар учиртайг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ талаар мэдээлэл бэлтгэж орууллаа. Доорх тэмдэглэгээг бодолцон сонголтоо хийвэл эдийн засаг, тав тухдаа тохирсон зөв шийдвэр гаргахад тусална.
Эргэлтийн эсэргүүцэл
Дугуйны энерги ашиглалтыг хэмжих үндсэн хүчин зүйл бөгөөд автомашины шатахуун зарцуулалттай шууд хамааралттай байдаг.
“A” үзүүлэлттэй дугуй нь ногоон буюу байгаль орчинд ээлтэй ангиллын дугуйг илэрхийлнэ. “A” үзүүлэлттэй дугуй нь “G” үзүүлэлттэй дугуйтай харьцуулахад суудлын автомашины хувьд шатахуун зарцуулалтыг 7.5 хувиар хэмнэдэг бол ЖИЙП төрлийн машинд үүнээс ч илүүгээр хэмнэдэг.
Нойтон замтай барьцалдах чадвар
Уг үзүүлэлт нь нойтон зам дээр 80 км/цагийн хурдтай явж байгаад тоормослоход хэр хол зайд бүрэн зогсолт хийх вэ? гэдгийг тооцдог үзүүлэлт. Ангилал бүрийн хооронд тоормослох зай нь 3-6 метрийн зөрүүтэй байдаг.
Дууны түвшин
Жолоодлогын үед дугуйнаас гарах дууг абсолют децибел нэгжээр хэмждэг. Дууны түвшинг 3 ангилалд хувааж тэмдэглэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!