ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн нэг хувийн албан татвар авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2015  оны  зургаадугаар сарын 19 өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж  мөрдөж эхлэх юм.

Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс НИТХ-ын ээлжит 29-дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг  нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан. 

Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  зочид буудал,  амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм.  Тодруулбал иргэн та 3,000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bi [202.170.80.25] 2015/10/1
danhar tur danhar hotiin zahirgaa yagad tanalt hiihgui tansaglaad bn. tansaglalin mungu duusad ard irgedin halaasand garaa hiij eheljee
1 | 0 Хариулах
Зочин [112.72.13.137] 2015/10/1
Zaza ugida hotdoo amidrahin tuld
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/10/1
Ард түмнээс авдаг татвар торгууль нэмэгдээд байдаг, өөрсдийнхи нь авдаг шагнал урумшуулал, гадаад томилолт энэ тэр тансаглал нь ихсээд байдаг. Шударга ёсны зарчим, ёс зүй гэх мэт зүйл алга болж байна даа
4 | 0 Хариулах
Зочин [150.129.140.80] 2015/10/1
1 хувийн татварыг нь нэмж байна гээд 10% үнээ нэмэх байхдаа, хууль нь ингэж л үйлчилдэг. Тамхиа 3030 төгрөгөөр зарлаа юу, манай наймаачид бол зүгээр луйварчид
6 | 0 Хариулах
Зочин [103.26.195.231] 2015/10/1
Брэйнтайм робот, электроникийн сургалтын төв 10 сард эхлэх шинэ ангиудад бүртгэж байна. 1. Робот 6+ (буюу 6-9 нас) 2. Робот 10+ (буюу 10-15 нас) Даваа, Лхагва болон Мягмар, Пүрэв гарагуудад 10:00-12:00, 14:30-16:30, 16:30-18:30 цагуудад хичээллэх бөгөөд амралтын өдрүүдэд Бямба, Ням гарагуудад 11:00-13:00, 13:00-15:00, 15:00-17:00 (Электроник 14+) цагуудад хичээллэнэ. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6р хороо, 5р сургуулийн хойно, 65р байр, 2 давхарт 4 тоот утас: 9909-9999 Файсбүүк хуудас БрэйнтаймМЖЛ
1 | 0 Хариулах