Есдүгээр сарын 20-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Жаргалант”-ын гуанзнаас 44 настай эрэгтэй Б хоёр ширхэг тарвага авч түүхийгээр элэг, хүн мах, цөсийг залгиснаас болж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.
Өвчтөн есдүгээр сарын 24-нөөс 39 хэм хүртэл өндөр халуурч эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 25-ны 14.00 цагаас биеийн байдал огцом муудаж, аймгийн НЭ-ийн хүлээн авах тасагт нас баржээ.
Өвчтөнөөс цуглуулсан цус болон тарваганы чөмөгнөөс Y.pestis илэрч онош бүрэн батлагдсан байна. Мөн эмгэг судлалын шинжилгээгээр элэг, дэлүү, зүрх, булчирхайнаас ПГУ-аар эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.
Түүний ойр хавьд байсан 44 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд Аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, хөл хорионы дэглэм тогтоож, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!