Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

2015 оны Монголын эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь байхаар таамаглав

WWW.GAULI.MN
2015 оны 9 сарын 25
Gauli
Зураг зураг

Хятадын эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт удааширсан, экспорт сул байгаатай холбоотойгоор 7.2 хувиас 6.8 хувь болгон бууруулаад байна.

Харин Монголын эдийн засгийн өсөлт 2015 оны эхний хагаст 3 хувь болж буурсан нь Азийн Хөгжлийн банкнаас гаргасан таамаглалтай нийцэж байгаа юм.

Уг өсөлтийн голлох хэсгийг Оюу толгойн зэс алтны экспорт нэмэгдэж улмаар аж үйлдвэрийн салбарыг 12.1 хувиар өсөхөд хүргэсэнтэй холбон тайлбарлаж байна.

Ингэснээр Оюу толгой нь Хятадын өсөлтийн удаашралын Монголын эдийн засаг дахь таагүй нөлөөллийг сулруулж байгаа юм. Тус банкнаас Монголын 2015 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 2.3 хувь байна гэж шинэчлэн тооцжээ.