Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих ”төсөл нь нийслэлийн ИТХ-ын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм.
Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар олгогдсон 8 га газарт барьжээ.
Өнөөдрийн байдлаар тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 2015/441 дугаар актаар байнгын ашиглалтад оруулж, туршилт тохируулга, боловсон хүчин сургах ажлуудыг гүйцэтгэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!