Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхдийн ШИРЭЭ, САНДАЛ тохиромжтой хэмжээтэй юу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 23
iKon.MN
 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, НМХГ-тай хамтран Монгол-Оросын хамтарсан сургууль дээр “Үдийн цай, хоол, эрүүл аюулгүй орчин, сурагчдын ширээ сандалд тавигдах эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ширээ сандлыг бие бялдрын өсөлт хөгжилтийн байдалд уялдуулан зөв тохируулах” сургалт, үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй ЕБС-иудын захирлууд, мэргэжлийн хяналтын газрын удирдлага, байцаагч нарын 100 гаруй хүн оролцсон юм.

СУРАГЧИЙН ЦҮНХ ЯМАР ЖИНТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

 

 

Ингээд та бүхэнд НМХГ-аас гаргасан “Сурагчийн цүнх” зөвлөмжийг танилцуулъя.

Манай улсын судлаачид зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоожээ.

Гадаадын зарим оронд цүнхний жин биеийнх нь жингийн 10 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөдөг аж. Судалгаагаар сурагчдын цүнх 2-5 кг жинтэй байна.

Сурагчийн биеийн жин /кг/

Цүнхний жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ /кг/

25

3

25-35

4.5

35-45

7

45-55

8

55-65

9

Нэг удаад 10 кг-аас дээш жинтэй цүнх авч явж болохгүй

 

Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгох, өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нь бүртгэж, өгч явуулах, сургууль хүргэж өгөх болон авахдаа цүнхийг нь өөрөө тээж явах нь зүйтэй гэж НМХГ-аас зөвлөв.

Сурагчийн цүнх:

  • Биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх,
  • Хугарч нугардаггүй,
  • Нордоггүй,
  • Өнгө үзэмж сайтай,
  • Материал нь бат бөх,
  • Оосор үүргэвч хөдөлгөөнд саад болохгүй мөрний хэмжээнд тохируулагчтай байх.

ТАНЫ ХҮҮХДИЙН ШИРЭЭ, САНДАЛ ТОХИРОМЖТОЙ ХЭМЖЭЭТЭЙ ЮУ?

 

Энэ үеэр сургуулийн захирлуудад анхааруулж байсан өөр нэг асуудал бол сурагчийн ширээ сандлын ариун цэвэр, стандарт хэмжээ юм.

Хүүхэд өөрийн биеийн өндөртөө тохиромжгүй сандал, ширээ хэрэглэснээс болж буруу суудаг. Ингэснээр:

  • Биеийн галбир буруу хөгжих,
  • Зүрх уушигны ажиллагаа доголдож, тэсвэр багасах,
  • Нүдний хараа муудах,
  • Амархан ядрах зэрэг сөрөг нөлөөтэй юм байна.

Ширээ, сандлын стандарт хэмжээг хүснэгтээр үзүүлбэл:

Хүүхдийн өндрийн ангилал /см/

Ширээний өндөр /см/

Сандлын суудлын өндөр /см/

100-115

46

26

115-130

50

30

130-145

58

34

145-160

64

38

160-175

70

42

>175

76

46

 

Сурагчдын ширээ сандал, цүнхний стандартад хийж буй хяналтын талаар НМХГ-ын мэргэжилтэн Ц.Отгонбор “Манай улсын хүн ам өсч 6-17 насны хүүхдүүд нийт хүн амын 30 хувийг эзэлж байгаа. ЕБС-иудын хувьд хяналтын хуудасны дагуу шаардлага тавьдаг.

Улсын хэмжээнд сурагчдын ширээ сандлыг стандартын дагуу үйлдвэрлэж байгаа. Гэхдээ орон нутгуудад ихэнхдээ стандарт мөрдөгдөхгүй байна. Бидний зүгээс бага сургуульд байх ёстой стандарт хэмжээг мөрдөх шаардлага тавьж байгаа. Дунд болон том ангийн хүүхдүүдэд энэ стандарт зөрчигдөх нь бага байдаг” гэдгийг онцолсон юм.