Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын бүх их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “ОЮУНЛАГ ОЮУТАН” уралдаант хөтөлбөрийг санаачлан тун удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Юнител группын захирлууд “Түрүүлж алхмаар байна уу” сэдэвт лекцийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр сурч, боловсорч, өөрсдийгөө хөгжүүлэн яваа эх орны ирээдүй болсон оюутан, залуучуудад зориулан унших гэж байна.
Эрч хүчтэй, шижигнэсэн залуу хамт олонтой Юнител группыг мөн л залуу захирлууд удирдан явуулдаг. Ажил, мэргэжилдээ эзэн байж, өөрийгөө дайчлан хөдөлмөрлөж чадвал албан тушаал ахих, амжилт, ялалтыг бий болгох боломж залуу хүн бүрт байдаг гэдгийг Юнителийн захирлууд үлгэрлэн яваа. Тиймээс тэдний үзэл бодол, үнэт зүйл, баримтлан яваа зарчим нь ирээдүйд ихийг хийж, бүтээх хүсэлтэй олон мянган залуучуудыг хөглөж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ирэх 7 хоногийн Даваа – Баасан гаригийн хооронд Монголын томоохон 20 их, дээд сургууль дээр тус лекц болно.
Лекцийн дэд сэдвүүдийг танилцуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!