Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хил хамгаалах байгууллагаас боомтуудын энэ сард ажиллах болон түр амрах цагийн хуваарийг танилцууллаа.
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь агаарын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Алтанбулаг дахь авто замын хилийн боомт өдөр бүр 24 цагаар, Эрээнцав, Ханх боомт өдөр бүр цагийн хуваарийнхаа дагуу ажиллана.
Харин баяр наадмын өдрүүдэд
- БНХАУ-тай хиллэдэг Даян, Ханги, Булган, Хавирга, Замын-Үүд, Бургастай зэрэг авто замын боомтууд долоодугаар сарын 11-15-нд,
- ОХУ-тай хиллэдэг Арцсуурь, Тэс, Цагааннуур зэрэг боомт наадмаар долоодугаар сарын 10-15-нд түр хаах хуваарьтай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

