Тэрэлж, Партизан зэрэг нийтийн тээврийн автобусны холын чиглэлд зогсоолууд нэмжээ

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд зогсоол нэмж, өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоол, Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдсэн байна.

зураг
 
зураг
 

 

зураг
 
зураг
 
зураг
 

Харин Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(Шилжрээ)” болгон өөрчилжээ.

зураг
 

Дээрх замналын өөрчлөлтийг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэж НТБГ-аас мэдээлэв.