Дэлхийн хүн амын 30 хувь нь иодын дутагдалтай бүс нутагт амьдарч байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь иодын дутагдалтай бүсэд хамрагддаг байна. Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрс, усан дахь иодын агууламж бага байдаг нь иод дутлын эмгэг үүсэх гол шалтгаан болдог аж.
Хүний амьдралын бүх үе шатанд хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байвал дараах сөрөг нөлөө илэрдэг гэж эмч, мэргэжилтнүүд хэллээ. Үүнд:
Эхийн хэвлийд байх үе буюу ургийн үе:
Хүүхэд:
Насанд хүрсэн хүн:
Иодын дутал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамж (IQ)-ийг 10-15 хувь бууруулдаг гэнэ. Ялангуяа, хүний амьдралын хамгийн эрчимтэй өсөлт явагддаг ургийн үе болон хүүхэд насанд иодын дуталд өртвөл тархи, мэдрэлийн эрхтэний өсөлт хөгжилт саатаж, улмаар оюун ухааны чадамж бууран амжилттай суралцах, өндөр боловсрол эзэмших боломжоо алддаг байна.
Дэлхий нийтээрээ 1960-аад оноос хойш “Хүнсний давсыг иоджуулсан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг хэрэгжүүлж “Иод дутлын эмгэгээс сэргийлэх” зорилт тавьсан билээ.
Монгол Улс “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг 1996 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөгийн байдлаар манай улс олон улсын багууллагын дэмжлэгээр “Иод дутлын эмгэг”-ийн тархалтыг амжилттай бууруулсан орны тоонд зүй ёсоор орж байна. Эрүүл мэндийн яамны шийдвэрээр иод дутлын эмгэгийн тархалтыг 1992-1995 онд анхлан судалж, бамбай булчирхайн томролт буюу бахлуур нийт хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд 29.2 хувь, Хангайн өндөр уулархаг бүсийн зарим аймгийн хүн амын 36.8-55.9 хувь нь бахлууртай байгааг илрүүлсэн байдаг. Энэ нь Монгол Улсын дийлэнх бүс нутгийн хүн амын дунд иод дутлын эмгэг түгээмэл буюу ДЭМБ-ын үнэлгээгээр “Хүнд” зэргийн тархалттай байсныг гэрчилж байжээ.
Манай улс давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх дэлхий нийтийн зорилтод нэгдэн орж иод дутлаас сэргийлэх зорилгоор хамгийн найдвартай арга болох “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг 1996 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!