Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслах байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн ч түр завсарлаад байна. Шалтгаан нь,
Нэгдүгээрт, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар ирээгүй,
Хоёрдугаарт, шүүгдэгчдийн өмгөөлөгчид бүх гэрчүүдийг байлцуулах, шүүгдэгч нарын цагдан хорих арга хэмжээг цуцлах, дараагийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан аж.
Гэвч шүүгчид хүсэлтийг хүлээж аваагүй тул шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Иймд шүүх хурал түр завсарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!