Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Усан хөшигийн 141 хошууг хулгайлжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд усан хөшиг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болоод байгаа.  

Үүний нэг нь Зайсангийн гүүрэнд  хийж байгаа усан хөшиг юм. Энэхүү усан хөшигийн ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө усан хөшигийн 141 хошууг санаатайгаар хулгайлжээ.  Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид газар дээр нь хулгайчдыг илрүүлэн баривчилж саатуулсан байна.

Мөн өмнө нь энэ усан хөшигийн цахилгааны гэрэлтүүлгийн утсыг хөвж авсан хэрэг гарч байжээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг зориуд санаатайгаар сүйтгэж нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд халдахгүй байхыг анхааруулсан байна