Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар монгол жолооч гадаадад, гадаадын иргэд Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий Олон улсын үнэмлэхийг хэвлэхээр болжээ.
Одоогоор уг олон улсын үнэмлэхийн үнэ болон бусад холбогдох журам нь батлагдаагүй байгаа юм байна. Гэхдээ манай улсын иргэд Монголдоо зөвхөн үндэсний жолооны үнэмлэхээ ашиглах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!