Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жагсаал томоохон хотуудад болж байна

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 17
MorninigNews.mn

Бразилийн Рио Де Жаниеро, Сао Пауло зэрэг хотод "Багш нарын жагсаал" хэмээх эсэргүүцлийн цуглаан үймээн самуун болтлоо даамжирчээ.

Риод болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд 5000 гаруй хүн оролцож байгаа мэдээ ирсэн бол Сао Пауло хотод үүнээс гурав дахин их хүн цугласан байна.

Жагсагчид боловсролын системийн бодлого, багш нарын цалин, тэдний нийгмийн халамжийн асуудлыг засгийн газрын сонорт дуулгахаар тэмцлээ эхлүүлжээ.

Үймээнд оролцогчид цагдаагийн автомашиныг шатааж, шатамхай шингэн гудамж-ны энд тэнд шидэлж байгаа нь асуудлыг бүр ч хүндрүүлжээ.

Зураг