Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Олон улсын татвар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлага” сэдэвт сургалт эхэллээ

ikon.mn
2015 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Татварын ерөнхий газар, Эдийн Засаг Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын  Бүгд Найрамдах Солонгос Улсад байрлах төвийн хамтын ажиллагааны хүрээнд  “Олон улсын татвар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлага” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод 2015 оны наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд "Хөх тэнгэр" цамхагт зохион байгуулж байна. 

Монголын Улсын татварын алба, ЭЗХАХБ-тай 1999 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд манай улсын татварын албан хаагчид уг бодлогын төвөөс зохион байгуулсан олон улсын татварын бодлого, удирдлагын талаарх сургалтуудад идэвхитэй хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ирсэн билээ.

Мөн 2010 оны аравдугаар сард “Олон улсын татвар” сэдэвт сургалтыг хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан туршлагатай. Энэ удаагийн сургалтыг ТЕГ-ын дэд дарга А.Энхболд, ЭЗХАХБ-ын БНСУ дахь Бодлогын газрын дарга ноён Jo Weon-Kyoung нар нээж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

ЭЗХАХБ-ын БНСУ-д байрлах төвийн санхүүжилтээр зохион байгуулагдаж буй энэхүү сургалтанд Монголын татварын албаны нийт 40 албан хаагчийг хамруулан олон улсын татварын хөгжил, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдлэг олгохоос гадна БНСУ-ын татварын албаны үйл ажиллагааны туршлагаас суралцах юм.