Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш 2,000 төгрөгт хүрлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Энэ оны зургаадугаар сард "Найман шарга" зах дээр 1,850 төгрөгт хүрч буураад байсан долларын ханш өнөөдөр /08.17/ буюу хоёр сарын дараа 2,000 төгрөгт хүрлээ.

Тухайлбал Худалдаа Хөгжлийн Банкнаас та ам.доллар бэлнээр авах бол 2,000 төгрөг төлөх юм. Мөн Хаан, Голомт банкуудад ам.доллар бэлнээр худалдаж авах үнэ 1,999 төгрөг байна.

"Найман шарга" захын хувьд ам.долларын өнөөдрийн ханш 1,998 төгрөг хэмээн мэдээллээ. Харин Монголбанкны ханшаар ам.доллар 1,992 төгрөг байна.

Ингээд ам.долларын ханшийн хэлбэлзлийг дараах графикаас харна уу /Найман шарга, Ард/