• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: УУЛЗЪЯ, ТУСАЛЪЯ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

-Надад албан тушаал хэрэггүй-

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр /08.12/ шөнө 23:30 цагт эх орондоо ирсэн билээ. Тэрбээр онгоцноос буусан даруйдаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийн санал бодлоо хуваалцсан юм. 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

  • Төр засгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байна. МАН Засгаас гарлаа.

 

  • МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын гишүүд, Монголын улс төрийн намуудтай хамтраад төр засгийн ялангуяа Засгийн газрыг эмхлэн байгуулах, суларсан орон тоон дээр нь боловсон хүчний бодлогын хэрэгжүүлэлт хийх шаардлага гарч байна.

 

  • 2012 оноос хойш манай “Шударга ёс” эвсэл энэ төр засгийг тогтвортой байлгах, гацаа гарвал мултлах ийм л үүргийг гүйцэтгэж ирсэн. Цаашид  ч мөн адил.

 

  • Эвслийнхэн маань “Нэгэнт ийм нөхцөл байдал бий болсон учраас та тэргүүний хувьд энэ ажлыг ярилцахад, хэлэлцэхэд ирэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж намайг ирээч гэсэн.

 

  • Миний тус байдаг юм бол нөхдүүддээ тусалъя.

 

  • Ард түмэнтэйгээ уулзъя, ард түмнийхээ дуу хоолойг сонсъё. Чихээ бөглөөд амарна гэж юу байх билээ.

 

  • Би албан тушаал хөөцөлдөж байсан бол аль хэдийнэ санаа бодлоо илэрхийлчихнэ. Надад албан тушаал хэрэггүй.

 

  • Хүнд хэцүү нөхцөлд орсон хэн ч бай, тэр нь Засгийн газар байсан ч зөвлөж тусалъя, туршлагаасаа хуваалцаж тусалъя, дэмжиж тусалъя гэж бодож байна.

 

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ:

 

  • Хаалттай Их хурлаар Өршөөлийн хуулийг хэлэлцсэн гэж бодож байгаа. Нарийн ширийн цэг таслал, үг өгүүлбэрийг нь мэдэхгүй шүү дээ.

 

  • Өршөөлийн хуулийг Монголд байгаа та нар мэдэхгүй байхад БНСУ-д байсан би тийм амархан мэдэж чадахгүй.

 

  • Төр өөрөө өршөөх ёстой, өршөөлийн хуулиа гаргах ёстой гэсэн эрхийг эдэлдэг. Анх удаа ч хийж байгаа ажил биш. Би Ерөнхийлөгчөөр, УИХ-д, Засгийн газарт ажиллаж байхад энэ хуулиуд нэг бус удаа гарч байсан.

 

УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ:

 

  • Гарц бол байгаа. Хамт сууж байгаад эрж хайх юм бол олдоно. Үүнд миний хэрэг болох юм бол баярлана. Саад болох юм бол нээх айхтар зүтгээд хүмүүсийн ажил төрөлд саад болох ямар ч хүсэл байхгүй.

 

  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн эх орныхоо төлөө өөрийн эрхгүй зовдог юм байна лээ. Өөрийн эрхгүй бодогддог юм байна.

 

  • Миний санаа бодлыг зөв гэж үзэх юм бол том агуу хэрнээ цөөхөн ард түмнийг жаргааж, жаргаахгүй юмаа гэхэд амар тайван амьдруулах бололцоо байгаа. Үүнд ч итгэлтэй байна.

 

  • МАН-ыг Засагт оруулъя гэдгийг ч, гаргая гэдгийг ч би бодоогүй.  Надаас шалтгаалж хэн нэгэн Засгаас гарч, орж байгаа юм байхгүй

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа