Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тяньжинд ТОМООХОН ДЭЛБЭРЭЛТ боллоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой 11:30 цагийн үед Хятадын далайн боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ.

CCTV-гийн мэдээлж байгаагаар уг дэлбэрэлт нь аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс компаний газарт болсон байна. Дэлбэрэлтийн үеэр агаарт мөөг хэлбэртэй үүл бий болж 10 км зайтай газарт доргилт мэдрэгджээ.

Дэлбэрэлтээс болж 13 хүн одоогоор амиа алдсан нь мэдэгдэж байгаа ба 300 орчим хүн гэмтэж бэртсэн гэнэ.

Хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Хоорондоо 30 секундын зайтай хоёр дараалсан дэлбэрэлт болсон бөгөөд 100 орчим галын машин очоод байгаа ажээ.

Дэлбэрэлт хэр хүчтэй болсныг холоос камерын бичлэг хийж байгаа хүнд хүрсэн доргилтоос харж болохоор байна.

Хэрэглэгчийн гар утасны камерын бичлэг:

Хятадын нийгмийн сүлжээ SinaWeibo-гийн зурагнууд: