Монголын хип хоп хамтлагуудын анхдагчийн нэг "Люмино" хамтлаг энэ сарын 21-нд тоглолт хийхээр болсон гэж мэдээллээ.
Тэд 2006 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй бөгөөд есөн жилийн дараа ийнхүү тоглолт хийх гэж байна. Тоглолтондоо 2000 оны эхэн үеийн дуунуудаас гадна хамгийн сүүлийн үеийн шинэ уран бүтээлээ толиулах гэнэ.
"Улаанбаатар палас"-т болох уг тоглолтыг On&Off продакшин найруулах аж.
Дашрамд дурдахад, "Люмино" хамтлаг нь 1998 онд таван хүний бүрэлдхүүнтэй байгуулагдаж, 2000 оны сүүлээс гурван хүний бүрэлдэхүүнтэй болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!