Доорх видеог үзээд та гайхсан гэдэгт итгэлтэй байна. 1987 оны машин мэдрэгч дэлгэцтэй байна гэдэг их сонин. Одоо үед энэ энгийн зүйл мэт санагдавч тэр үед гайхалтай санаа,. яг л Apple анх яаж гарч ирж байсан түүн шиг байсан гэдэгт итгэлтэй байна.
Хар & ногоон өнгийн ялгалттай 3х4 хэмжээтэй "Graphic Control Center" гэж энэхүү системийг нэрлэсэн бөгөөд явсан зам, сэнсний удирдлага, радиог удирдахаас гадна цахилгаан систем, тоормозний систем зэргийн ажиллагааг шалгах боломжтой аж.
1987 Buick Riviera загвараас гадна 1990 оны Buick Reatta загварт ашигласан ч GCC системийг хэтэрхий ашиглахад төвөгтэй, анхаарал сарниулсан гэсэн хэрэглэгчдийн гомдлын улмаас цаашид ашиглахаа больсон ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|